Э.Цэнд-Аюуш Соёл, урлагийн газрыг түр удирдана

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ж.Дамдинцэрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл зургадугаар сарын 05-ны өдрийн Б/106 тоот Захирамжийн дагуу нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.Цэнд-Аюушийг томилжээ.

Тэрбээр шинэ томилгооны талаар "2003 онд "Мюзик" холл театр, кино, хөгжмийн дээд сургуульд оюутан болж элсэн орсон тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл соёл, урлагийн салбартай ажил, амьдралаа холбож 2009 онд Урлаг.мн сайтаа нээн ажиллуулж, 2011 онд Урлагийн залуучуудын холбоог үүсгэн байгуулан удирдаж, 2012 оноос Улаанбаатар чуулгад менежерээр ажиллаж, 2016 оноос эхлэн Нийслэлийн Соёл, урлагийн газартаа Хэлтсийн даргаар үр бүтээлтэй, үүрэг хариуцлагатай, хичээл зүтгэлтэй, үнэнч шударга ажилласны үр дүнд ийнхүү тус хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд томилогдлоо. Энэ дашрамд, миний ажил амьдрал, амжилт алдар бүхэнтэй минь хамтдаа байж тусалж дэмжиж байдаг хайртай гэр бүлийнхэндээ, ахан дүүстээ, анд найзууддаа, ажлын хамт олондоо, хамтран зүтгэгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн тус хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд итгэл үзүүлэн томилсон, дэмжсэн бүх хүмүүстээ итгэлийг нь дааж, зүтгэлийг хариулж, хийж бүтээхийн төлөө зүтгэх болно гэдгээ амлая" хэмээн сэтгэгдлээ бичжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булаг (66.181.161.103) 2019 оны 08 сарын 21

энэ хүн яана даа, юу хийнэ дээ хөөрхий гэж

0  |  0
нялуун хүн үү гүй(5.181.233.162) 2019 оны 06 сарын 07

наалдан пад

0  |  0
Top