Парламентын холбооны гишүүд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Манай Улсад Олон улсын парламентын холбооны Ажлын хэсгийнхэн хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөгөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзах хүсэлт тавьсан байдаг.

Тэгвэл тус холбооны төлөөлөгчид өчигдөр /2019.06.06/ хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзжээ.

Харин өнөөдөр /2019.06.07/ Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top