ОУ-ын парламентын холбооныхон Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн дэд хорооны төлөөлөгчид С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргийн мөрдөн шалгах, шүүх ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, хүний эрх зөрчигдсөн эсэх асуудлыг судлахаар Монгол Улсад ирээд байна. Төлөөлөгчид өнөөдөр /2019.06.07/ С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр хоригдож буй ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзсан байна. Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн дэд хорооны төлөөлөгчид Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн, төрсөн ах Т.Хүрэлбат, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нартай уулзжээ.

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг хуулийн байгууллага мөрдөн шалгахдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хууль ёсны эрхийг  хүндэтгэсэн эсэх, ар гэрийнхэнд нь дарамт учруулсан байж болзошгүй асуудлаар Олон улсын парламентын холбооныхон мэдээлэл авсан байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэр, өмгөөлөгчид нь болсон явдлын талаар мэдээлэл өгч, хэргийг хилсээр ялласан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн дэд хорооны төлөөлөгчид өмнө нь хэд хэдэн удаа Монголд энэ хэргийг хэрхэн шийдсэн асуудлаар судлахаар ирж байсан. Өнгөрсөн жил Монгол Улсад ажиллахдаа С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргийн мөрдөн шалгах, шүүх ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, дүгнэлт гаргаж байв. Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны ерөнхийлөгч хатагтай Фавзиа Күүфи “Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт найдаж байлаа. Түүний хэргийн талаарх мэдээллийг олох, баримт материалтай танилцахад хүндрэлтэй байсан” гэж хэлж байв.

Дүгнэлтэд С.Зоригийг хэргийг шийдвэрлэсэн байдал нь эргэлзээтэй бөгөөд тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг гүтгэн, дарамт шахалт үзүүлсний улмаас тэд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай

Тэд 2017 оны есдүгээр сард ирж ажиллахдаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг Монголын шүүх, хууль хүчний байгууллага хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж, судалсан талаараа тайлан гаргаж, дүгнэлтийг Монголын зохих байгууллагуудад илгээсэн ч дүгнэлтийг олон нийтэд мэдээлэхээс зайлсхийж, нууцалж байжээ. Учир нь тус дүгнэлтэд С.Зоригийг хэргийг шийдвэрлэсэн байдал нь эргэлзээтэй бөгөөд тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг гүтгэн, дарамт шахалт үзүүлсний улмаас тэд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай, хэргийн явцад гарсан сүүлийн үеийн ахиц, өөрчлөлт нь жинхэнэ гэмт хэрэгтэн, захиалагчийг нуун дарагдуулах зорилгоор хийгдсэн байх талтай гэдгийг онцолж байжээ.

Харин энэ жилийн хувьд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хэсэгчлэн нууцаас гаргасан нь Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн дэд хорооны төлөөлөгчид энэ хэргийн шийдвэрлэлтийн талаар илүү мэдээлэл авах, хяналт тавих боломж бүрдсэн юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ymar gai ve(202.126.88.60) 2019 оны 06 сарын 09

ymar udur burhan bolsin gheeree ingej olon jil yrigdaj yragladag bnaa denduu ymdaa

1  |  0
ymar gai ve(202.126.88.60) 2019 оны 06 сарын 07

ymar udur burhan bolsin gheeree ingej olon jil yrigdaj yragladag bnaa denduu ymdaa

0  |  0
ymar gai ve(202.126.88.60) 2019 оны 06 сарын 12

ymar udur burhan bolsin gheeree ingej olon jil yrigdaj yragladag bnaa denduu ymdaa

1  |  0
Сонгууль ба шоу(103.11.195.34) 2019 оны 06 сарын 10

ОУ-ын парламентийн холбоо гээд сүржигнээд байгаа холбооны бүрэлдэхүүнд гарын 5 хуруунд багтах улс орон. СОНГУУЛЬ дөхөөд Худлаа бүлт үсэрсэн хийрхэгчид.

3  |  2
Сонгууль ба шоу(103.11.195.34) 2019 оны 06 сарын 09

ОУ-ын парламентийн холбоо гээд сүржигнээд байгаа холбооны бүрэлдэхүүнд гарын 5 хуруунд багтах улс орон. СОНГУУЛЬ дөхөөд Худлаа бүлт үсэрсэн хийрхэгчид.

1  |  0
Top