"Дэжа Вү" өнөөдөр ТЭСРЭЛТ хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

MOGUL PICTURES” Хонг Конгийн “LESMODA PICTURES –ийн хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Deju vu” уран сайхны кино өнөөдөр /2019.06.07/ нээлтээ хийх гэж байна. Уг киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн бичсэн ба хүн болгонд тухайн үйл явдал өмнө нь болж байсан мэт санагддаг тэрхүү “давхар мэдрэмж”-ийн тухай судалгаа, шинжлэх ухааны баримтан дээр тулгуурлан дэлгэцнээ буулгажээ.

“Deju vu- Дэжа вү” киноны гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Э.Батнямбуу, Ш.Батбаяр, Н.Нархажид, Б.Хунцэнгүүн, дүрүүдэд О.Самданпүрэв, М.Золжаргал, Ц.Мичидмаа, Э.Энхсарнай нарын уран бүтээлчид тогложээ.

Уран зөгнөлт, адал явдалт “Deju vu- Дэжа вү” кино нь өвөрмөц зураг авалт, дуу шууны гайхамшгаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, Монголын кино урлагт хувьсал хийх цоо шинэ мэдрэмж өгөх гэнэ. Тус киноны уран бүтээлчид ирэх зургадугаар сард Монгол Улсдаа албан ёсны нээлтээ хийсний дараагаар ирэх намар Хятад болон Хонг Конг улсад нээлтээ хийхээр төлөвлөжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top