ДАРХАН-УУЛ: Дахин төлөвлөлтийн орон сууцууд ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дахин төлөвлөлтын ажил тусгагдсан. Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны брак 61, 62, 63 дугаар байрууд нь 1960-1969 онуудад баригдсан. Эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Мөн олон улсын зам дагуу байрладаг учраас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учраас Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар болсон юм. 

Өнгөрсөн онд Дархан сумын 61, 62, 63 дугаар брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар болж тендерт “Минж проперти” ХХК шалгарч, ажлаа эхлүүлж байжээ. Тус компани дээрх барилгын ажлыг гүйцэтгэж орон сууцыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Дээрх гурван брак байрны 24 айлын хувиарлалтыг эхний ээлжид хийх уулзалт боллоо. Нурах дөхсөн брак байраа орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орон сууцаар сольж байгаа иргэд уулзалтын үеэр талархлаа илэрхийлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top