Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хуулийн хэрэгжилтийг орон нутгийн дэд хөтөлбөрөөр дэмжих, төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх зорилгоор бүсийн сургалт, семинаруудыг шат дараатай зохион байгуулсаар байна. Энэ удаад Дархан-Уул аймагт Зүүн 12 аймаг харилцан туршлага солилцлоо.
Өнгөрсөн онд зохион байгуулсан сургалтаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан аймаг бүр орон нутагтаа нэг ажлыг хэрэгжүүлэх даалгавар авчээ. Энэ сарын 4,5-ний өдрүүдэд Завхан аймагт баруун бүсийн аймгууд үндэсний хэмжээнд нэвтрүүлэх сайн туршлагаа шалгаруулсан байна. Тухайлбал Завхан аймаг малчдын залгамж халааг бэлтгэхэд туршлага болохуйц, орон нутгийн туршлагатай ахмад малчдын хүрээнд “Ахмад малчны зөвлөх үйлчилгээ”-г хөгжүүлж байгаа бол Ховд аймаг нүүдэлчин малчдын өрхийн хэрэгцээнд нийцсэн, гэр бүлийн янз бүрийн насны эрэгтэй, эмэгтэй хүнд ээлтэй дэвшилтэт орон сууцны шинэ загварыг туршин хэрэгжүүлж байгаа ажээ.
Семинарт аймгууд жендэрийн эрх тэгш байдлыг хангах сайн туршлагуудаа танилцуулж харилцан туршлага судалж шилдэг туршлагаа шалгаруулав. Мөн энэ үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр өнгөрсөн онд жендэрийн салбар хорооноос ирүүлсэн тайланг хэлэлцэж, 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913