Т.Дүгэрдорж “Бүх цэргийн наадам-д түрүүлж, цол нэмлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 09


Бүх цэргийн баяр наадам, цэргийн цол олгох аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр /2019.06.09/ “Бөхийн өргөө”-нд боллоо.

Цэргийн наадамд Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн харцага Т.Дүгэрдорж түрүүлж, аймгийн арслан Б.Цэдэнсодном үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.

Ийнхүү аймгийн харцага Т.Дүгэрдорж цэргийн арслан цол хүртсэн бол аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ цэргийн харцага, Увс аймгийн Давст сумын харьяат, сумын заан Э.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Т.Батсүрэн нар цэргийн начин цолны болзол хангалаа.

Бүх цэргийн наадамд улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага А.Бямбажав, улсын начин Д.Цогзолдорж нар хоёр удаа түрүүлж, улсын заан Г.Өсөхбаяр, И.Доржсамбуу нар тус бүр нэг түрүүлж, үзүүрлэсэн амжилтаар бөхчүүдээ тэргүүлдэг.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top