Монголын соёлын өдрүүд Санкт-Петербург хотноо эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

ОХУ-ын Санкт-Петербург хотноо Монголын соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа Оросын ууган театруудын нэг, уран барилга, дуу хөгжмийн төгс дуугаралт, түүх, алдраараа дэлхийд гайхагддаг Капелла театрын Их концертын танхимд өчигдөр /2019.06.09/  өдөр ёслол төгөлдөр эхлэв. 

Соёлын өдрүүдийн арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ "Гурван жилийн тэртээ Санкт-Петебург хотод Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулж байсныг дурдаад, Монгол Улсын эрх чөлөө,тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой”-н жилд өмнөх соёлын арга хэмжээнийхээ түвшинг ахиулж Монголын соёлын өдрүүдийг анх удаа зохион байгуулж буйг тэмдэглэхэд  таатай байна. Энэхүү арга хэмжээнүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, гар бичмэл, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд болон урлагийн тоглолтууд зохион байгуулагдана. “Гэгээн Петрийн хот” хэмээн хүндэтгэгдсэн, дэлхийн соёлын нийслэлүүдийн нэг Санкт-Петербург хотод монголын билэг тэмдэг болсон Морин хуурын чуулгын бүрэн бүрэлдэхүүнд суурилсан энэхүү концертоор манай соёлын арга хэмжээ эхэлж буйд талархалтай байна" хэмээжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top