БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн анхааралд

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан, сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн долоогоос есдүгээр сард огцом өсч, урт дараалал үүсгэдэг билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын ЭСЯ-наас өнөөдрөөс /2019.06.11/ эхлэн мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулалт хийлгэх материалаа мэдүүлэх цаг олгох шинэ журамд шилжэхээ мэдэгдэв.

Иймд иргэд дээрх журмыг баримтлан тус улсын ЭСЯ-нд шууд хандахын зэрэгцээ виз яаралтай гаргана, виз мэдүүлгийн цаг, дарааллын дугаар зарна гэх зэрэг хууль бус үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөлөө.

БНХАУ-ын ЭСЯ долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлгийн материал хүлээн авах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top