Монголын шигшээ баг ТҮҮХЭН тоглолтын өмнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Монголын шигшээ баг өнөөдөр /2019.03.11/ урьд хожид байгаагүй давуу талтай Бруней Даруссаламын талбайд зочилж, ДАШТ-ний урьдчилсан шатанд орохын төлөөх тоглолт хийх гэж байна.

Манай шигшээ 2001 оноос хойш ДАШТ-ний урьдчилсан шатанд өрсөлдөхдөө нэг ч удаа эхний даваагаа давж байсангүй. 2001 оны хордугаар сарын 19-нд Бангладештэй 2:2-оор тэнцэж, ДАШТ-ий урьдчилсан шатны анхны оноогоо халаасалж байв. Үүнээс хойш 10 жилийн дараа буюу 2011 онд Мьянмартай хийсэн эхний тоглолтдоо 1:0-ээр хожиж, цэнхэр гарагийн хөлбөмбөгийн хамгийн том тэмцээний анхны хожлоо авсан. Мьянмарыг буулган авахад одоогийн шигшээ багийн 10 дугаартай Хүрэлбаатарын Цэнд-Аюуш гоол оруулж байсан ч хариу тоглолтод 2:0-ээр ялагдал хүлээж, урьдчилсан шатны эрхгүй буцсаныг хөлбөмбөг сонирхогчид санах биз ээ.

Тэгвэл энэ удаа "Талын хөх чононууд" 2022 онд Катар улсад болох ДАШТ-ний урьдчилан шатны эрхийн төлөөх эхний тоглолтыг Улаанбаатар хотноо хийж, Бруней Даруссаламыг Н.Цэдэнбал, Н.Наранболд нарын гоолоор өвдөг шороодуулсан. Энэ тоглолтын эхний гоолыг оруулсан Н.Цэдэнбал 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий анхны гоолыг оруулж, түүхэнд нэрээ тодоор бичүүлсэн.

Багийн ахлагч болон түүний манлайлж буй Монгол залууст ганц энэ түүх хангалтгүй. Брунейн Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнг авч, анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатыг давж улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээхийг тэд эрмэлзэж байгаа нь лавтай.

Эсрэг багийн талбайд тэнцэх, нэг гоолоор хожигдох, хоёр гоолын зөрүү үүссэн тохиолдолд өөрсдөө нэг гоол оруулахад л урьдчилсан шат эрх биднийх болно. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ тоглолтын төлөө олон зүйлээ золиосолж, хичээл зүтгэл гаргасан эх орны хөвгүүд зөвхөн хожлын төлөө талбайд гарах нь мэдээж. Тоглолт Монголын цагаар 20:15 цагаас эхэлнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top