Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг "Сайханы хөтөл” чиглэлийн авто замын засвар, шилэн гүүрний ажил хийж эхэлсэнтэй холбогдуулан уг чиглэлийн замыг түр хугацаагаар хаажээ. "Сайханы хөтөл"-ийн чиглэлд 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, 70 метрийн урт, 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүрийг "Сайханы хөтөл"-ийн хоёр өндөр хавцал дээгүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Дээрх замыг хаасантай холбоотойгоор “Сайханы хөтөл”-ийг зорих иргэд түр хугацаагаар зорчихоо хойшлуулахыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газраас анхааруулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
very good