Х.Баттулга гэрт, бусад Ерөнхийлөгч байшинд байрлана

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцох гэж байгаа билээ.

Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ дуусжээ. Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Турдуназир Бекбоев сэтгүүлчдэд дээд хэмжээний уулзалтын бэлтгэл, гадаадын төр засгийн тэргүүд хаана байрлах талаар мэдээлэл өглөө.

Төрийн  захиргааны “Ала-Арча” ордны засвар, барилгын ажил 2018 онд эхэлж, энэ оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын өмнө ашиглалтад орсон гэнэ.

ШХАБ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн тул хоёр талын уулзалтууд болох өрөө тасалгааны тоог нэмжээ. Гадаа талбайд гэр зассан бөгөөд гэрт зоог барьж, киргиз түмний аж амьдралтай танилцах боломжтой. Гадаад дотоодын 500 гаруй сэтгүүлч хүрэлцэн ирэх тул тэдэнд зориулан, Конгресс холлын “Энесай” танхимыг бэлтгэсэн байна.

ШХАБ-ын гишүүн орнуудаас гадна ажиглагч улсын ч төрийн томчууд ирж байгаа. Төрийн тэргүүдэд бүгдэд нь байрлах ижил байшин санал болгосон ч Монгол, Энэтхэгийн төрийн тэргүүд өөр газар байрлах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга хотын гадна байрлана гэдгээ хэлсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс хаана гэдгийг нууцалж байна. Орон нутгийн зарим хэвлэлд бичсэнээр бол гэрт байрлаж магадгүй аж.

Хүндэт зочдыг уламжлалт бешбармак, казы-карта, боорсок, чак-чакаар дайлна. Гэхдээ ихэнх төрийн тэргүүн өөрийн тогоочтой ирж байгаа гэнэ. Зарим улс хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө Бишкект авчиржээ. Уулзалтад зориулан, ОХУ-аас 10 автобус, 50 форд машин, 10 хуягласан мерседес машин гаргажээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zooz(103.57.93.235) 2019 оны 06 сарын 19

Biee hamgaalah chadvartai badriun doriun huniig bairshuulah shiid garaad manai hun l shalguuriig davsan bh! Busad davsag sultai yumnuud bgaa

0  |  0
Зочин(103.57.93.233) 2019 оны 06 сарын 16

Нөгөөдүүл нь Монголын орк л гэж ойлгож байгаа байх даа. Түүнээс биш дипломат ёс гэж аль ч орны орк эвдээд зөрөөд байхгүй ёс бий.

0  |  0
энхээ(202.9.43.46) 2019 оны 06 сарын 14

ерөнхийлөгчөө 3н сар буюу 90 гаруй хоног нисэх буудал дээр амьдарч бгаа иргэндээ анхаарал хандуулаачээ. наад элчин нь ву хийдэг хүмүүс бэ.

0  |  0
оги(66.181.161.71) 2019 оны 06 сарын 14

бусдын жишгээр биш хаагуур тэнэх гээд байгаа ....

0  |  0
Zochin(103.26.195.111) 2019 оны 06 сарын 16

Niitiin jishigiig dagah heregtei ontsgoirood hol yvahgui busad uildeleeree ontsgoir

4  |  0
Zochin(103.26.195.111) 2019 оны 06 сарын 12

Niitiin jishigiig dagah heregtei ontsgoirood hol yvahgui busad uildeleeree ontsgoir

0  |  0
хэ хэ(66.181.161.104) 2019 оны 06 сарын 13

Алаа арч гэнэ үү

2  |  0
Top