Монголын шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн 3:2 болсноор 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрх авлаа.
Өнөөдөр /2019.06.11/ Брунейн талбайд болсон тоглолтод Бруней Даруссаламын шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлж, эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлж байв. Нэг гоол оруулахад л нөхцөл байдал манай талд шийдэгдэх эгзэгтэй мөчид Монголын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Цохилтыг эхний тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж, 48 дахь минутад тооны харьцааг 2:1 болголоо.
Үлдсэн хугацаанд "Талын хөх чононууд" сайн хамгаалж, нягт нямбай тоглон, үр дүнгээ хадгалж чадсанаар тоглолтын нийлбэр дүнгээр ( 2:0, 1:2) тэргүүлж, 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ урьдчилсан шатны хэсэгт эрх авч чадлаа.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний давааг анх удаа давсан шигшээ багийн бүх тоглогчид, арын албаныхан, тэдний гэр бүлийнхэн, клубүүд, ивээн тэтгэгчид, үзэгч хөгжөөн дэмжигчдэдээ халуун баяр хүргэе.
Сэтгэгдэл ( 6 )
2:1 eer hojigdsiin bishuu?
Үнэхээр хүсэн хүлээсэн том ялалт шүү. Монголын хөл бөмбөг нэг шат арилах. Та бүхэнд амжилт хүсьe!