Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид өчигдөр /2019.03.12/ эрдмийн баяраа тэмдэглэлээ. Ерөнхий боловсролын сургуулиудын эрдмийн баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймаг орон нутгийн удирдлагууд, Боловсрол, соёл урлагын газрын арга зүйчид, сургуулийн зөвлөлийн гишүүд , гавьяат багш нар, эцэг эхийн төлөөллүүд оролцлоо. 2018-2019 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын 24 сургуулийн тавдугаар ангийг 64 бүлэгт 2076, суурь боловсролыг 51 бүлэгт 1331 сурагч, арванхоёрдугаар ангийн 31 бүлэгт 638 суралцагч суралцан төгсөж боловсролын гэрчилгээ, үнэмлэхээ гардан авч байна.
Тухайлбал, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийг гэхэд 2018-2019 оны хичээлийн жилд бүрэн дунд боловсролыг 48, суурь боловсролыг 187, бага боловсролыг 273 суралцагч эзэмшиж байна. Төгсөлтийн баярын үеэр шилдэг суралцагч, багш, урлаг соёлын амжилт гаргасан суралцагчид, төгсөгчдөө шагнаж урамшуулав. Тус сургууль Улсын төрөлжсөн олимпиадын нэгдсэн дүнгээр нийт 30 медалиар аймагтаа 2-р байр, “Миний Монгол бичиг” аянд Монгол бичигтэн сургууль, улс бүс улсын урлагийн наадмын олон амжилтуудаар энэхүү хичээлийн жилээ үдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )