Нийслэлийн Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар нь зоддог байсан нь тогтоогдсон байна. Тус цэцэрлэгт нийт 200 гаруй хүүхэд хүмүүждэг бөгөөд цэцэрлэгийн нэг ангийн арав гаруй хүүхэд цэцэрлэгтээ явахаас дургүйцэж, өдөр бүр шарх хөхрөлттэй гэртээ ирэх болжээ. Үүнийг хүүхэд хоорондын маргаанаас болж байгаа гэх тайлбарыг цэцэрлэгийн багшийн зүгээс өгдөг байжээ.
Иймд эцэг эхчүүд энэ үйлдлийг эсэргүүцэн цэцэрлэгийн эрхлэгч н.Мөнхтуяад хандахад “Камержуулалт хийлгээд шалгаж болно” гэх хариултыг эрхлэгчийн зүгээс өгчээ. Үүний дагуу эцэг эхчүүд нэг хүүхдээс 30 мянган төгрөгийг цуглуулж, нийтдээ 6 сая 450 мянган төгрөгийг камержуулахаар цэцэрлэгийн удирдлагуудад өгсөн байна. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч 4 сая 700 мянган төгрөгийг камержуулалт хийхэд зарцуулжээ. Үлдсэн 1 сая 750 мянган төгрөгөөр хөшиг, ус цэвэршүүлэгч, хивс авч анги танхимыг тохижуулсан аж.
Камерыг анги танхимд байршуулсан хэдий ч хүүхдүүдийн биед хөхрөлт үүсч, нүүр нүд нь хавдан, хамраас нь цус гарсан байдалтай угтдаг болжээ. Баянгол дүүргийн иргэн Ж.Нарантуяа энэ талаар “Энэ ёс зүйгүй байдлыг эсэргүүцэн хяналтын камерыг шалгах хүсэлт тавьсан ч ажиллуулж чадахгүй гэх хариултыг өгч, эцэг эхчүүдийг хяналтын камерт ойртуулдаггүй байсан. Бид арга ядсандаа цагдаад өгч шалгуултал камерын бичлэгээ устгадаг байсан нь тогтоогдсон. Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээг багшид нь авсан” гэх мэдээллийг өглөө.
Багшдаа зодуулсан гэх арав гаруй хүүхдүүдийн хацар нь улайж унжсан байдалтай, олон дахин чимхсэн газар нь булчирхайн үрэвсэл үүссэн байна. Энэ хэргийг МХЕГ, АТГ, Нийслэлийн боловсролын газар, прокурорын байгууллага, Хүүхдийн эрхийн байгууллагад хандаад байгаа юм байна. МХЕГ-аас Цэцэрлэгийн үйл ажиллагааг шалган АТГ-т тухайн хэргийг шилжүүлжээ. Эцэг эхчүүдийн зүгээс багшийн ёс суртахуунд байхааргүй увайгүй үйлдэл гэж үзэж буй юм. Нийслэлийн Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэг нь өнгөрсөн 2018 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон шинэ цэцэрлэг юм.
Сэтгэгдэл ( 6 )
энд багшид буруу өгч хүүхэдээ л өмөөрч дээ өөрсдөө хүүхэдээ хүмүүжүүлж ах зах багш шавь гэсэн сэтэхүй заасан уу жоохон хатуухан багшид л хүүхэдээ өгвөл ирээдүйд хүмүүжилтэй наана цаана мэддэг хүн гаргана
Сонголт их байхад шалгуураар ав л дааа
Ene tsetserleg anh yuchgui hooson bhad etseg ehchuudin handivaar ed hogshiliin awch bsan. Kamer bairshuulahad 30,000 bish 50,000 togrog ogson shuu
Ene tsetserleg anh yuchgui hooson bhad etseg ehchuudin handivaar ed hogshiliin awch bsan. Kamer bairshuulahad 30,000 bish 50,000 togrog ogson shuu
Торгох арга хэмжээ авсан ч гэх шиг. Үргэлжлүүлээд бяцхан хүүхдүүдийг зодоод бай гэж шагнаж байгаа юм байхдаа
Наадах чинь ёс зүйн асуудал биш Эрүүгийн гэмт хэрэг байх шүү, биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийг зодож тамлах үйлдэл ,,,ийм багш нэртэй яргачдыг хүүхдүүдтэй ажиллах эрхийг хасдаг болох хэрэгтэй