Дархан-Уул: Тэргэнцэр засварын төв нээгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Дархан хот 104 мянга гаруй хүн амтай. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэд байдгийн 1000 орчим нь тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэд ажээ. Тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдийн тухайд гурван жилд нэг удаа тэргэнцэр авдаг хэдий ч амархан эвдрэх, сэлбэг хэрэгсэл олдохгүй байх бэрхшээлүүд их байдаг байна. Тиймээс Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн З.Зоригоохүү санаачлан Дархан сумын тавдугаар багийн III дугаар брак байранд Тэргэнцэр засварын төвөө /2019.06.12/ нээлээ. Тус төвд шинээр гурван хүний ажлын байр бий болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top