“Ромео Жульетта”-гийн найруулагч Франко Дзеффирелли таалал төгсжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Италийн алдарт найруулагч, продюсер Франко Дзеффирелли өнгөрсөн хагассайнд буюу зургадугаар сарын 15-нд өөрийн гэртээ таалал төгсжээ. Тэрээр 1923 оны хоёрдугаар сарын 12-нд төрсөн. Энэ жил 96 наслаад байсан юм. 

Найруулагч Франко Дзеффирелли нь кино урлаг төдийгүй, театр, операд ажиллаж, уран бүтээлээ туурвиж ирсэн.

Франко Дзеффиреллийн хамгийн алдартай бүтээлээр “Ромео Жульетта” киног нэрлэдэг. Найруулагч “Ромео Жульетта”-гаа 1968 онд хийсэн. Өдгөө ч тус киног олон хүмүүс үзсээр л буй. 1968 оны "Ромео Жульетта" кино ижил нэрт бусад хувилбаруудаасаа хамгийн сонгодог нь билээ.  У.Шекспирийн зохиолын нэг болох “Ромео Жульетта” эмгэнэлт жүжгээр олон арван кино хийгдсэн байдаг. 

Тус бүтээл нээлтээ хийсэн цагаасаа хойш дэлхийн кино урлагийн зах зээлээс 52 сая ам.долларын ашиг, орлого олсон нь У.Шескпирийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн кинонууд дундаа хамгийн өндөрт тооцогддог аж.  

“Би зөвхөн кино найруулагч биш. Өөрт сонирхолтой санагдсан түүх, мөрөөдөл бүхнээ найруулахыг хүсдэг тийм л найруулагч” гэж 2006 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр ярьж байсан юм.         

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top