"Стандарт" банкнаас "Жаст"-ын Ш.Батхүүгийн өрийг тэглэсэн гэх бичиг ирүүлээгүй гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

"Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаанд тавьж гадны "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүүг шалгаж байгаа билээ.

Түүний өрийг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүгийн тавьсан өрийг багасгаж 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн хөрөнгөөс төлсөн юм. Тэгвэл манай улсад "Стандарт" банкнаас 40 сая ам.доллар хүлээж авсан гэх баримт, бичиг албан ёсоор ирээгүй талаар эх сурвалж мэдээлж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар "Стандарт" банк өр төлбөрөө хүлээж авсан гэх мэдээллээ ирүүлээгүй байна. Бид төрийн мэдээллийн сангийн Эрсдлийн сангийн 40 сая ам.долларыг хувийн компанид шилжүүлсэн. түүнийгээ зуучлагч гэж нэрлээд байгаа. Нэн яаралтай "Стандарт" банкнаас зуучлалын мөнгийг авсан, ямар нэгэн өргүй гэдэг бичиг авч ирэхийг Засгийн газар болон холбогдох газарт нь тавина" гэх тайлбарыг хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top