2018 оноос эхлэн монгол хэлний дуу яриа боловсруулах систем хөгжүүлж ирсэн "Болорсофт" ХХК энэ удаа "ЧИМЭГЭ" хэмээх монгол ЯРИА ТАНИХ СИСТЕМ буюу ЯРИАНААС БИЧВЭР ҮҮСГЭХ системийн анхны туршилтын хувилбараа танилцууллаа.
"Чимэгэ систем" нь олон нийтээр турших боломжтойгоор танилцуулж байгаа анхны хувилбар гэж хэлж болно. Систем монгол бичлэгийг 86% зөв таньж байгаа. Одоогийн байдлаар, хар ярианы болон гадаад үгсийг сайн танихгүй байх тал ажиглагдаж байгаа ч тун удахгүй яриаг 95% хүртэл таних боломжтой болно.
"Болорсофт" ХХК эх хэлнийхээ цахим хөгжлийг шинэ түвшинд гаргахын тулд хиймэл оюун, цахим хэл шинжлэлийн салбарт ажиллаж буй залуусыг өдөөж, хамтран ажиллах зорилгоор туршилтын хувилбаруудыг нээлттэйгээр https://github.com/tugstugi/mongolian-speech-recognition хаягт байршуулж байна. Энэ нь дэлхий даяар хиймэл оюуныг нээлттэй хөгжүүлье гэсэн салбарын философитой ч нийцэж байгаа хэлбэр юм.
Монгол хэлээр ярьдаг хүн бүрийг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг "Чимэгэ систем" бүрдүүлнэ.
Та яг одоо www.chimege.mn хаягаар нэвтэрч, туршилтыг эхлүүлээрэй.
Фэйсбүүк мессенжер, твиттер гэх мэт апп микрофон ажиллуулахыг зөвшөөрдөггүй тул вэб хөтөч (Chrome, Safari, ...) дээрээ www.chimege.mn сайтыг нээж, дуу чимээ багатай орчинд ашиглахыг сануулъя.
Сэтгэгдэл ( 3 )