Азийн буддистуудын энх тайвны бага хурал Монгол Улсад болох талаар өнөөдөр /2019.06.18/ МБШТ Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн XI ерөнхий чуулганыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Сэргээе-урагшлая” уриатайгаар 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан 2019 оны зургадугаар сарын 21-23-нд зохион байгуулах юм. Чуулганы хүрээнд энэ сарын 22-23-нд “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаагаараа онцлог. XI удаагийн хуралд үндэсний төвүүдээс 130 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж хуран чуулах юм.
Азийн буддистуудын энх тайвны бага хурал /АБЭТБХ-ыг үүсгэн байгуулснаар Азийн улс орнууд даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хүнлэг энэрэнгүй шудрага нийгмийг цогцлоох, эрдэм мэдлэг, энэрэл нигүүслийг эрхэмлэн, өв соёлоо дээдэлж, эв санаан дор нэгдэж эхэлсэн түүхтэй. Энэ хурлыг буддын шашин дэлгэрсэн Энэтхэг, Япон, Малайз, Непал, Сингапур, ОХУ, Вьетнам зэрэг орнууд хамтран зохион байгуулсан ба Монгол Орос, Энэтхэг, Балба, Вьетнам, Лаос, Камбож, Япон, Солонгос зэрэг улс орны энх тайвны элч төлөөлөгчид оролцож байгууллагынхаа зорилго чиглэл, дүрэм, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлсон.
АБЭТБХ нь 1969 оны 07 сарын 14-ний өдрийн МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны 143 дугаар тогтоолоор үүсгэн байгуулах шийдвэр гарч анхны хурлаа 1970 онд Монголд, 1972 онд Шири Ланкад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1979 онд Монголд, 1982 онд Монголд, 1986 онд Лаост, 1990 онд Монголд, 1998 онд Монголд, 2003 онд Лаост тус тус хуралдаж энх тайван эв нэгдэл энэрэнгүй үйлсийн тунхаглалаа дэлхийн сонорт хүргэжээ.
АБЭТБХ анхны ерөнхийлөгчөөр номч мэргэн гавж, хамба лам Самаагийн Гомбожав сонгогдон 20 гаруй жил ажиллаж байжээ. Азийн буддистуудын энх тайвны бага хурал даян дэлхийн энх тайвны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөө 1970 оноос хойш 10 удаа хуралдсан байна.
Азид төдийгүй дэлхийн индэрт өөрийн дуу хоолойг хүргэж чадсан тус хурал нь зохион байгуулалтын хувьд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар, байнгын хороо, сэтгүүлийн эрхлэгчид гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Анхны дэд ерөнхийлөгчөөр Оросын Холбооны Улсын Бандид хамба лам Дамба Аюушиев, Гонконгийн ламтан Деронг, Японы ламтан Накамоса нар ажиллаж байлаа Азийн буддистуудын энх тайвны бага хурлын удирдах төвөөс Буддын шашинтнууд энх тайвны төлөө сэтгүүл 1970-аад оноос, Дармадута буюу номын элч сонинг 2000-оноос өнөөдрийг хүртэл улирал тутам хэвлэн гаргасаар байна.
АБЭТБХ нь НҮБ-д бүртгэлтэй цөөн шашны байгуулагын нэг бөгөөд, нэгдсэн удирдлагын төв нь Монгол улсад байрлан МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ерөнхийлөгчөөр ажилладаг билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 22 995 414 913