“Азийн ардын урлагийн их наадам"-ын шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Азийн ардын урлагийн их наадам” 2019 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Энэхүү наадамд азийн 12 орны 200 гаруй, үндэсний 2028 ардын авьяастнууд ардын бүжиг, ардын дуу, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн 5 төрлөөр ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Их наадмыг ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгааж дараах байдлаар шилдгүүдийг шалгарууллаа.

Шилдгийн шилдэг гран при шагналтнууд:

 

  • Тэргүүн байранд Дорнод аймгийн хөгжимт драмын театрын “Туургатан” хамтлаг /4000 евро/
  • Хоёрдугаар байранд БНСУ-ын “Чончун” хамтлаг /2000 евро/
  • ​​​Гуравдугаар байранд БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын авьяастан Атха /1000 евро/ нар тус тус шалгарч цом, мөнгөн шагнал, өргөмжлөлийг гардлаа. Мөн “Азийн ардын урлагийн их наадам”-ын 5 төрөл тус бүрээр 1, 2, 3-р байруудыг шалгаруулж шагнаж урамшуулсан юм.  Та бүхэнд 5-н төрөл тус бүрд шилдгээр тодорсон ардын авьяастнуудыг танилцуулж байна.

Их наадмын бас нэгэн анхаарал татсан үйл явдал нь наадмыг зохион байгуулах хорооны зүгээс хамгийн настай оролцогч /С.Бямбажав, 84 настай/, хамгийн  залуу оролцогч /Н.Тэнүүн, 3 настай/ гэхчилэн онцлох 9 номинацийг шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулсан юм.

 

Мөн БСШУС-ын салбарын шагнал “Тэргүүний ардын авьяастан” хүндэт тэмдгээр 30 ардын авьяастныг шагнаж алдаршуулав.

Ардын урлагийн их наадмуудын Дэлхийн ассоциацийн ерөнхийлөгч Калоян Николов Дэлхийн ардын урлагийн их наадамд оролцох эрхийг 10 хамтлаг, уран бүтээлчдэд гардуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top