ВИДЕО | 3x3: Монголын сагсчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (World cup) Голландын Амстердам хотноо өнөөдөр (2019.06.18) эхэлж байна. 

Монгол Улс Дэлхийн аваргын талбайд эхний тоглолтоо хийж, ОХУ-ын шигшээ багийг 14:12 харьцаагаар хожлоо. Ийнхүү манай сагсчид хоёр жил дараалан хойд хөршийн шигшээг буулгаж аваад байна. 

Өнөөдөр Монголын эрэгтэй, эмэгтэй багууд нийт дөрвөн тоглолт хийнэ. Эл хуваарийг танилцуулъя.

(Монголын цагаар)

1. 16:50 Монгол - Орос (эр) - Хожсон (14:12)
2. 17:15 Монгол - Иран (эм)
3. 18:55 Монгол - Румин (эм)
4. 20:50 Монгол - Эстони (эр)

Шигшээ багаа дэмжээрэй. 

Зургаан өдөр үргэлжлэх тэмцээнийг Монголд Mnba Sports TV Channel суваг албан ёсны эрхтэйгээр дамжуулж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
Зочин(66.181.188.254) 2019 оны 06 сарын 19

Хүчтэй байна баяр хүргьё амьжилт

1  |  0
Top