-Монголын дөрвөн дуучин П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд өрсөлдөж байна-
Сонгодог урлагийн олимп, суут П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан хоёр хоногийн өмнө ОХУ-д эхэлж, түүний нэрэмжит консерваторийн их танхимд нээлтийн тоглолт болоо. Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд үргэлжилнэ. Өмнө нь тус уралдааны “Тэргүүн байр”, “Алтан медаль”-ийн эзнийг төрүүлж байсан болохоор, энэ тайзнаа Г.Ариунбаатар аварга болсон болохоор монголчууд Москва тийш хүлээлт тавьж суугаа нь лавтай. Сонгодог урлагийн сор, шилдгүүд цугладаг уралдаан төгөлдөр хуур, хийл, морин хийл, дуулаач гэсэн дөрвөн төрлийн шалгаруулалттай байсан бол энэ удаад гууль болон модон үлээвэр төрлийг нэмжээ.
Дуучин Э.Анхбаяр
Сонгодог урлагийн олимпд Монгол Улсаас Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Д.Бат-Эрдэнэ, Э.Анхбаяр нар дуулаачийн төрөлд өрсөлдөж байна. Тэргүүн байрт шалгарсан оролцогч 30 мянган евро, Гранпри шагналын эзэн 100 мянган еврогоор шагнуулна. 1958 оноос хойш үргэлжилж, цар хүрээгээрээ дэлхийд дахинаа танигдсан уралдааны тайзнаа 231 уран бүтээлч оролцож байна.
Тэдгээрээс шилдэг 42 оролцогчийгсүүлийн шатанд шалгаруулж, тэднээс тэргүүн, дэд нийлсэн 25, Гран При ангиллын нэг оролцогчийг шалгаруулна.
Дуучин Б.Жавхлантөгс
Эл уралдааны 2015 оны ялагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хувьд одоогоор ОХУ-ын “Марийнский” театрт харьяалагдаж буй. Театрынхаа болон эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж яваа түүний залгамж халааг энэ удаад хэн авч, дэлхийн тайзнаа гялалзах нь хэн бүхний анхаарлын төвд байна. Манай улсаас энэ удаад оролцож буй дуулаачдын хувьд ч өмнө нь олон улсын чанартай тэмцээний тэргүүн, дэд байрын эзэн болж байсан туршлагатай дуучид. Уралдааныг www.medici.tv хаягаар шууд хүлээн авах боломжтой.
Дуучин Б.Монголхүү
Дуучин Д.Бат-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 3 )
дуурийн олимп гэдэг чухал тэмцээнд та нартаа бүгдэд нь амжилт хүсье.
zaaval amjilt gargaarai
BUGDEEREND NI AMJILT!
Бас Амарболд гэдэг нэр явж байна шүү.