Г.Баярсайхан Волейболын холбооны генсекээр томилогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Монголын волейболын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 13-нд болж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Нэргүйбаатар эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн, түүнийг өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлжээ. Түүний оронд Монголын волейболын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Баярсайханыг томилсон байна. С.Нэргүйбаатарын хувьд цаашид холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллах аж. 


Монголын волейболын холбоог Ц.Баярбаатар тэргүүлдэг ба энэ удаагийн хурлаас Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Алтан түнш" IDC пропорти ХХК-ийн ерөнхий захирал Т.Баярхүүг томилжээ. 

Шинээр томилогдсон ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан "Уурхайчин" клубын дасгалжуулагчаар олон жил ажиллаж, Монголын шилдэг баг, тамирчдыг төрүүлсэн туршлагатай мэргэжилтэн билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Штирлиц(202.9.42.46) 2019 оны 06 сарын 20

Сайн тоглогч сайн дасгалжуулагч болдоггүй шиг, сайн тоглогч холбоог удирдаж чадах уу

0  |  0
Top