Волейболчдын “аав” Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын тэмцээн эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Волейболын спортыг Монголд хөгжүүлсэн анхдагчдын нэг, ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт эхэллээ. Тэмцээний нээлт зургадугаар сарын 17-нд болов.

Монголын волейболын холбооноос 23 дахь жилдээ зохион байгуулж буй ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах 12 хүртэлх насны ангиллын тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Арцат хүүхдийн зусланд болж байгаа юм.

Тэмцэээнд 16 аймаг, зургаан дүүргийн охидын 106, хөвгүүдийн 87, нийт 193 багийн 650 гаруй тамирчин хүүхдүүд оролцож байна.

Тэмцээний нээлтэд ОУХМ Ж.Хаянхярваа, Монголын волейболын холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Т.Тогтохбаяр, Д.Баяраа, Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Г.Ганболд, “Арцат” хүүхдийн зуслангийн захирал Л.Пүрэвдулам болон ОУХМ Ж.Хаянхярваагийн үр хүүхэд, тэмцээнд оролцож буй багийн багш, дасгалжуулагчид, тамирчин хүүхдүүд оролцлоо.

Тэмцээн үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top