Их нууруудын хотгорт орших Хяргас нууранд 20 орчим метр өндөртэй, 5-7 км урттай хадан цохио элбэг байдгийг Хэцүү хад гэж нэрлэнэ. Хадан цохионууд дээр шувуу үүрээ зассан байдаг нь шувуудын амьдралыг сонирхон харахыг хүсэж буй хүмүүст сайхан боломж болдог ажээ. Шувуудаас тун ховор хар галуу, цахлай байдаг бөгөөд Хяргас нуур нь алтайн сугас, монгол хадран, осмон, шар загасаар баялаг.
Хэцүү хадны тухай ОХУ-ын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн тэмдэглэн үлдээсэн гэдэг. Хэцүү хад нь цайвар өнгөтэй бөгөөд нуурын шорвог усны нөлөөгөөр одоогийн төрхөө олсон гэж үздэг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )