Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны А/233 дугаар тушаалаар Палеонтологийн эрдэм шинжилгээний хайгуул, археологийн авран хамгаалах малтлага судалгааны ажил хийгдэж байгаа юм. Хүннү ба эртний улсуудын соёлын өвийн судалгаа шинжилгээний ажил Багануур дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 3-наас эхлэн хийгдэж байна. Учир нь Хүннү ба эртний улсын хүрээт довын их хотын туурь Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олдсон байна.
Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн доктор, дэд профессор, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Г.Эрэгзэнгээр ахлуулсан Монголын судалгаа шинжилгээний баг, БНСУ-ын Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн, Чүнбукийн Үндэсний их сургуулийн хамтарсан баг Хүрээт довын хамгийн том үндсэн их хотын суурийн малтлагын ажлыг хийж байгаа ажээ. Хүрээт довын их хотын байршлын талбайн уг ажил гурван жил үргэлжлэх бөгөөд цаашид дүүргийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад эх түүхээ сурталчлахад чухал ажил болохоор байна. Уг ажлын явцтай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Өргөө соёлын ордноос газар дээр нь очиж танилцан саналаа солилцжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Манай эрдэмтэд өөрсдийн хүчээр малтал хийж чадахаа байсан даа гадны улс царайчилж амьдрах юм.Хөрөнгө төсөв засаг төр нь батлаад өгдөггүй хэрэг үү.
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: