90 настай "Нансалмаа"-д хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-ийн ахмад уран бүтээлч, Гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болох гэж байна.

Театрын түүхийг бичилцсэн үе үеийн уран бүтээлчдээ алдаршуулж, ойн болон тэмдэглэлт үйл ажилллагааг зохион байгуулах талаар өнөөдөр /21019.06.21/ мэдээлэл хийсэн юм. УДБЭТ-ын хүндэт уран бүтээлчийн 90 насны ой энэ жил тохиож байгаа тул театрын хамт олон түүнд хүндэтгэл үзүүлж, “Учиртай гурван толгой” дуурийг тоглохоор болжээ. Тоглолт маргааш /2019.06.22/ болно. 

УДБЭТ-ын ахмад уран бүтээлч Д.Пүрэвсүрэн нь тус дуурийн гол дүр болох Нансалмаа, Хоролмаагийн дүрийг бүтээж байсан хүндэт ахмад уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр 1929 онд Булган аймгийн Булган сумын нутагт төржээ. 1942 онд ХЦДБЧ-д дуучнаар орж, 1948 онд УХД-д жүжигчин болсоноос хойш 1960 он хүртэл теарт тоглогдсон бүх жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн.

Гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн 1950-иад оноос эхлэн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад, 1970-аад оноос Хоролмаагийн дүрийг бүтээж эхэлсэн бөгөөд эсрэг дүрийн хоёр эмэгтэйн дүрийг амжилттай бүтээсэн шилдэг уран бүтээлч. Театрын тайзнаа бүтээсэн олон дүрүүдийн нэг нь "Учиртай гурван толгой" дуурийг гол дүрүүдээс гадна “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Халиуны дүр, “Үнэн” дуурийн Ядмаагийн дүр, “Хөхөө Намжил” дуурийн Уянгийн дүр гэх мэт үндэсний олон дуурийн дүрийг амжилттай бүтээснийг үзэгчид мэднэ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэмбээгийн дүү(203.91.115.51) 2019 оны 06 сарын 22

Пүүжээ эгчийг Нансалмаад дуудахад нь ч Хоролмаад дуу дуулахад нь ч очиж үзэж биширч явлаа Урт удаан наслахыг ерөөе

0  |  0
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 22

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top