Төрийн долоон албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Төрийн албан хаагчийн шинэчлэгдсэн хууль, хүний нөөцийн аудит хийх чиг үүргийн хүрээнд явуулсан хяналт шалгалтаар томилгооны зөрчилтэй буюу хууль бус томилгоотой төрийн 45 албан хаагч ажиллаж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, Төрийн албаны зөвлөл өнгөрсөн тавдугаар сарын 20-24-ны өдрүүдэд эхний хяналт шалгалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас эхэлсэн байна.

Шалгалтын явцад Төрийн захиргааны албан тушаалд хууль бусаар томилсон, орон тоо хэтрүүлэн илүү хүн ажиллуулсан, Засгийн газрын 2007 оны 354-р тогтоолоор батлагдсан ангилал зэрэглэлийг дураараа өөрчилсөн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн батлагдаагүй орон тоон дээр шинээр албан тушаалыг гаргаж томилсон, жирэмсний болон амаржсаны хүүхэд асрах чөлөөтэй байгаа иргэний оронд авсан хүнийг жинхлэн томилж, Төрийн албан хаагчийн тангараг өргүүлсэн гэх зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Одоогийн байдлаар томилгооны зөрчилтэй 45 хүнээс долоон албан хаагчийг ажил үүргээс нь чөлөөлжээ. Төрийн албаны зөвлөлөөс дээрх зөрчлийг арилгахтай холбоотой Байгаль орчин аялал жуулчлалын яаманд зөвлөмж хүргүүлсэн бөгөөд  долоодугаар сарын 9-ний дотор тайлан мэдээлэл ирүүлэхийг тус яамны эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Э.АНХЗАЯА

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэ(202.126.89.230) 2019 оны 06 сарын 21

Яаны салбар зөвлөлийнхөнд хууль заасан арга хэмжээ тооцооч

0  |  0
Нэ(202.126.89.230) 2019 оны 06 сарын 21

Яаны салбар зөвлөлийнхөнд хууль заасан арга хэмжээ тооцооч

0  |  0
Нэ(202.126.89.230) 2019 оны 06 сарын 21

Яаны салбар зөвлөлийнхөнд хууль заасан арга хэмжээ тооцооч

0  |  0
Top