"Avengers: End game" бүх цаг үеийг тэргүүлэх үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

"Avengers: End game" кино нээлтээ дөрөвдүгээр сарын 22-нд дэлхийн дахинд хийсэн. Өдгөө өргөн дэлгэцнээ гараад яг хоёр сар болж байна. Марвел цувралын ээлжит эл киног тойрсон сонин хачин одоо ч үргэлжилсээр. 

2008 онд "Iron Man" гарснаар эхэлсэн  "Avengers"-ийн түүх нийт 22 кинотой. Хамгийн сүүлийн анги нь энэ оны "Avengers: End game" юм. Тус бүтээл одоогийн байдлаар 2.743 тэрбум ам.долларын ашиг, орлогыг дэлхий дахинаас олоод байна. "Iron Man" киноноос жилийн дараа нээлтээ хийж байсан найруулагч Жеймс Камероны “Avatar” кино 2.788 тэрбум ам.долларын ашиг, орлогоор бүх цаг үеийг тэргүүлсэн хэвээр байгаа билээ. 

Тэгвэл “Avatar”-ийн хаанчлал нуран унаж, нэг байраар хойш ухрахад ойрхон ирээд байна. Учир нь "Avengers: End game" ирэх долоо хоногт олсон ашиг, орлогоо нэмэхэд л бүх цаг үеийг тэргүүлнэ гэж судлаачид үзэж байгаа юм. "Avengers: End game" нээлтээ хийсэн долоо хоногт буюу хамгийн хурдан хугацаанд 1,2 тэрбум долларын орлого олж, дээд амжилт тогтоосон.  

Ингээд бүтэн 10 жилийн турш хөдлөөгүй байрыг эвдэж, шинэ кино бүх цаг үед хамгийн их ашиг, орлого олсон бүтээл болох уу гэсэн сонирхолтой асуулт кино сонирхогчдын өмнө хүлээлт үүсгээд байгаа юм. 

 

 

 

 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top