ДАРХАН-УУЛ: Орхон, Хонгор сум гал унтраах автомашинтай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Дэлхийн хөгжил нэмэгдэхийн хирээр гамшиг аюулт үзэгдлийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Энэ хүндхэн бөгөөд нэр хүндтэй ажлыг нуруундаа үүрч ард иргэдийнхээ энх амьдралын төлөө хүчин зүтгэдэг Онцгой байдлынхан өнөөдөр /2019.06.21/ Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийнхээ ойн баярын хурлаа хийлээ. Ойн арга хэмжээнд аймгийн удирдлагууд оролцож хоёр жил дараалан "Монгол Улсын шилдэг аймаг", "Монгол Улсын тэргүүний аймаг"-аар шалгарахад Онцгой байдлын алба хаагчдын хичээл зүтгэл их байсныг онцолж ойн өдрөөр нь талархал гардууллаа. Өнгөрсөн хугацаанд Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн шинэ депогийн барилга, 8 айлын орон сууц, гамшгийн шуурхай удирдлагын төвийг нээж, техник тоног төхөөрөмжийн дэмжлэгийг аймаг орон нутгийн зүгээс үзүүлсэн байна.

Мөн олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тэргүүний ажилтан, Онц гал сөнөөгч тэмдэг, Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Худалдааны тэргүүний ажилтан, Найрамдлын дархан тэмдэг, Дархан-уул аймгийн Тэргүүний ажилтан, аймаг сумдын Засаг даргын жуух бичиг, Онцгой байдлын албаны төлөө 1,2,3 дугаар зэргийн тэмдэг, Онцгой байдлын газрын даргын талархлаар шагнасан юм. Гамшиг ослын дуудлагаар ажиллахад алба хаагчдад техник багаж хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байдаг. Өнөөдөр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын дэмжлэгээр Орхон, Хонгор сумын ЗДТГ-т гал унтраах тусгай зориулалтын 2 автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр гал түймэр гамшиг ослын үед сумдын ажиллах бэлтгэл бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top