Эрхэм хүндэт Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгуулгын нийт ажилтан, албан хаагчид, Монголын сор болсон алдарт тамирчид, дасгалжуулагчид болон спортыг дэмжигч, сонирхогч та бүхэнд “Монголын тамирчдын өдөр”-ийн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
1936 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Монголын биеийн тамирчдын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэх тогтоол гарснаар энэ өдөр эхэлсэн түүхтэй. Үе үеийн шилдэг тамирчдыг алдаршуулж, гавьяаг нь дурсах зорилготой энэхүү өдрийг эдүгээ “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д зааснаар “Монголын тамирчдын өдөр” нэртэйгээр тэмдэглэсээр олон жилийг үдэж байна. Сүүлийн жилүүдэд Олон улсын Олимпийн өдөртэй хамтатган зохион байгуулж буй.
2019 он спортынхны хувьд онцгой хариуцлагатай жил. Олимпийн наадмын эрхийн төлөө, хатуу ширүүн өрсөлдөөний талбарт эх орныхоо нэрийг өргөж, алдар цолоо дуудуулж яваа Үндэсний шигшээ багийн нийт тамирчиддаа онцгойлон баяр хүргэж их амжилтыг хүсье. Та бүхэн ёс зүй, ухамсар, хариуцлагаа нэн тэргүүнд тавьж илүү олуулаа Токиог зорихын төлөө хүн бүр хичээж , Монголын тамирчдын хийморь сүлд үргэлж өөдөө байг!
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДАРГА
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН
Ц.ШАРАВЖАМЦ
Сэтгэгдэл ( 0 )