Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын байгууллага хамтран туул голын эрэг орчимд морьт болон завьт эргүүлийг ажиллуулж байна. Харамсалтай нь, өнгөрсөн амралтын өдрүүдэд таван хүн голын усанд живж, амь насаа алджээ.
Иймд иргэдийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, биеэ удирдан хянах чадвагүй болсон нэгэндээ анхаарал хандуулж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )