“Шүүхийн хувьсгалыг Дээд шүүхээс эхлүүлье” жагсаал болно

Админ | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

“Шүүхийн хувьсгалыг дээд шүүхээс эхлүүлье” жагсаалыг энэ сарын 25-аас эхлүүлэн гурван өдөр зохион байгуулна гэж зохион байгуулагчид мэдэгдлээ. Тэд энэ удаагийн жагсаалаа “Монгол Улсын дээд шүүхийн шүүгч нарыг огцрохыг шаардах үүднээс зохион байгуулж байгаа гэж тайлбарлав.

“Намгүй Монгол”, “Хохирогчдийн холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя”, “Эрс шинэчлэе”, “Глоб хамтын нийгэмлэг” зэрэг холбооны төлөөллүүд өнөөдөр /2019.06.24/ энэ талаар мэдээлэл хийсэн ба эдгээр ТББ-ууд жагсаалд оролцох аж. Жагсаалын үеэр шүүгч нартай холбоотой хууль бус үйл ажиллагааг нээлттэй ярилцана гэв. Ингэхдээ “Нээлттэй микрофон”-ыг жагсаалын өдрүүдэд 11:40-13:40 цагийн хооронд ажиллуулах юм байна.  

Жагсагчид мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 11-д заасны дагуу шударга, цэвэр ариун шүүхтэй байхыг шаардаж, Монгол Улсын Ерөнхий шүүгчид шаардлага хүргүүлэх аж.

А.ЗОЛЗАЯА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч (202.179.24.72) 2019 оны 06 сарын 24

Монголчууд аа, юуны түрүүнд гэмтэж , бэртэж, осолдсон хүүхдүүд, морьдоор сэтгэлийн таашаал авагч гаж донтон, Улаанбаатарыг амьсгалах агаар , ээх нар, сэвэлзэх салхигүй болтол нь газрыг нь баруун , солгойгүй зарж барилга бариулсан, 60 тэрбумын гол хэрэгтэн, ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧ , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДЫГ УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж ТҮҮНИЙ ТАВЬСАН ГАР ХӨЛ НЬ БОЛОГЧ !!! -АТГ дахь үлдсэн ажилтнууд -Дээд шүүхийн дарга асан Ц. Зоригт тэргүүтэй үндэслэлгүйгээр хөлжсөн ДШ, болон бусад шүүхийн шүүгчид -ЦЕГ - ын дарга БААТАРЖАВ -прокурорууд -түүнд тойргоо бэлэглэгч , УЛС, ҮНДЭСТНЭЭС

0  |  0
Top