"Хурд" хамтлаг "Хайртай" соён гэгээрлийн аян эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

"Хэрэв хөгжим хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе" гэсэн уриатай 25 жилийн түүхт "Хурд" хамтлаг "Хайртай" соён гэгээрүүлэх аяныг санаачлан, өчигдөр /2019.06.24/ эхлүүллээ.

Монгол эрчүүдэд зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалахад тус аяны гол зорилго оршино. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хэрэгжүүлэх соён гэгээрүүлэх ажлын нэг нь уг арга хэмжээ ажээ.

Хурд хамтлагийн аяны хүрээнд нийт 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийхээс гадна соён гэгээрлийн олон уулзалт, арга хэмжээг төлөвлөгджээ. "Хурд - Хайртай!" соён гэгээрлийн аян Улс орон даяар 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс Хэнтий аймаг нутаг, зүүн бүсийн нутгуудаас эхэлнэ. 

Аяны үйл ажиллагаа

  • Зургаадугаар сарын 26-нд Хэнтий аймаг Чингис хотын төв талбай, 19 цагаас
  • Зургаадугаар сарын 28-нд Дорнод аймаг Чойбалсан хотын төв талбай 19.00 цагаас
  • Зургаадугаар сарын 30-нд Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын төв талбай 19.00 цагаас
  • Долоодугаар сарын 2-нд Дорноговь аймаг Сайншанд хотын төв талбай 19.00 цагаас
  • Долоодугаар сарын 3-нд  Замын-Үүд, төв талбай 19.00 цагаас
  • Долоодугаар сарын 4-нд Говьсүмбэр аймаг Чойр төв талбай 19.00 цагаас 
  • Долоодугаар сарын 9-нд Багануур Дүүргийн төв талбай 19.00 цагаас тус тус болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top