Зүүнбаянд байлдагч нар архи ууж, нэгнийгээ хүнд гэмтээжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хоёр хоногийн өмнө /2019.06.24/ цэргүүд хоорондоо зодолдож, нэгнийгээ хүнд гэмтээжээ.

Тодруулбал, энэ сарын 24-25-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед байлдагч нар хоорондоо маргасны улмаас нэг цэргийн уруул сэтэрч, шүд нь хугарсан байна. Тухайн үед дөрвөн хал цэрэг хоорондоо зодоон үүсгэж, нэгнийгээ ийн гэмтээсэн гэх мэдээлэл байна. Гэмтсэн цэргийг эмнэлэгт хүргэж, урууланд нь дөрвөн оёдол тавьжээ. Болсон явдлыг Зүүнбаянгийн цэргийн ангийн удирдлагууд нууцалж байгаа гэх ба Зэвсэгт хүчний жанжин штабт энэ талаар мэдээлэл ирүүлээгүй байв. Түүнчлэн зодоон үүсгэсэн болон гэмтэл авсан цэргүүдийг бусдаас нь тусгаарлаад байгаа аж.

Болсон явдлын талаар “Цэргүүд тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи ууж, согтуурсан үедээ маргаж, зодоон үүсгэсэн” гэх мэдээллийг эх сурвалж өгч буй. Харин Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ талаар тодруулахад "Ийм мэдээлэл тус ангиас ирээгүй" гэлээ. 

Байлдагч нар хоорондоо маргасны улмаас нэг цэргийн уруул сэтэрч, шүд нь хугарсан байна. Тухайн үед дөрвөн хал цэрэг хоорондоо зодоон үүсгэжээ. Гэмтсэн цэргийг эмнэлэгт хүргээд байна. 

Сануулахад, Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний  336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг Б.Алтантулга нь энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр нас барсан хэрэг гарч байв. Талийгаач тус ангийн танкийн ротод алба хааж байсан ба дээрх зодоон үүсгэсэн цэргүүд ч мөн тус ротын байлдагч нар аж.

Зүүнбаянгийн цэргийн ангид цэрэг учир битүүлгээр амиа алдсантай холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард ангийн удирдлагыг шинээр томилсон. Одоо тус ангийн захирагчаар хурандаа Л.Батболд, захирагчийн I орлогчоор хошууч Н.Батсайхан нар ажилладаг. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэрэг хуучирдаггүй х(172.58.60.108) 2019 оны 07 сарын 02

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0
тангад(66.181.181.155) 2019 оны 06 сарын 26

хөөрхий дөө хэдэн запас цэрэг амь эрсдсэн биз дээ одоо бүр харуулдаж гарч байсан цэрэг хөлдөө дэглүүлж хөлдөөчөөд өмгөөлөөд сүйд болоод байхаар цэрэг биш хэдэн эрчүүд бие биендээ бяраа гаргана ална дараа нь ахлагч офицероо ална даа эрчүүд дэгээр цэнэг авдаг юм

0  |  0
Zochin(66.181.161.20) 2019 оны 06 сарын 26

Ene uil yavdal 60 70 -aad ond mash ih bsan.Hariutslagagui darga nartai angid gardag bsan yum daa.Uheh bol enuuhend olon bsan.Hariutslaga ajilaa durmiin daguu hiildee...

0  |  0
Зочин(203.91.112.198) 2019 оны 06 сарын 26

одоо үед цэргийг загнах юм уу шшрэг тушаал өгөх юм бол хэрэгт орно

0  |  0
Top