МҮБХ-ны тэргүүлэгчид шийдвэрээ эргэж харахгүй бол наадмын бөхийн барилдаан будилж мэдэх нь!
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргасан нь бөхийн хүрээний сүүлийн үеийн шинэ маргаанаар тодроод байна. МҮБХ-ны Дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжав өчигдөр МҮБХ-ноос гаргасан допинг хэрэглэсэн бөхчүүдтэй холбоотой тогтоолын талаар мэдээлэл, тайлбар хийлээ.
МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжаваас сэтгүүлчид хамгийн түрүүнд "МҮБХ гаргасан тогтоолоо өөрчлөх үү, допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн шийдвэрээ эргэж харах уу, тэдгээр бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдах уу?" гэдгийг тодруулсан юм. Үүнд тэрбээр "МҮБХ-ын тэргүүлэгчид энэ долоо хоногт багтан хуралдаж, асуудлыг дахин хэлэлцэнэ. Цаашлаад Баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хороо эдгээр бөхийг Үндэсний баяр наадамд барилдуулах эсэх шийдвэрийг гаргана. Шүүхийн асуудал дээр ч гэсэн салбар яам анхаарал тавьж ажиллана" гэж хариулсан.
Түүний хэлснээр бол ойрын өдрүүдэд МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал дахин зарлагдах бололтой. Албан бус эх сурвалжийн хэлснээр энэ хурлын үр дүнгээс шалтгаалж МҮБХ-ны Дэд тэргүүн Ц.Магалжав бөхийн холбоонд үргэлжлүүлж албан тушаал хаших эсэхээ шийдэх гэнэ. Учир нь, улсын заан Ц.Магалжав “Допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг хугацаанаас нь өмнө сэргээх ёсгүй. Допингийн хариуцлагыг сахиулж, сахилга батыг сайжруулах нь чухал” гэсэн байр суурьтай байгаа бөгөөд МҮБХ-ны удирдлагууд санал нэгдэхгүй бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч магадгүй сурагтай.
Сануулахад, бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн эл шийдвэр өнгөрсөн ням гарагт болсон “Наадмын сорилго” барилдааны үеэр эсэргүүцэлтэй тулж, улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй зааланд цугласан бүх бөх “Нэг бол бөхчүүдээ барилдуул, аль эсвэл эрхийг нь сэргээсэн бөхчүүдээ барилдуул. Бид үүгээрээ допингийн эсрэг гэдгээ илэрхийлж байна” гэсэн шаардлага тавьсан.
Тэгвэл баяр наадмаар ч бөөн маргаан дагуулж мэдэх эл шийдвэрийг хэн, хэн гаргасныг харъя. Улсын гарьд Ө.Бат-Орших нарын эрхийг хугацаанаас нь өмнө сэргээх асуудлыг хэлэлцсэн хурал энэ сарын 17-нд болсон. МҮБХ-ны Тэргүүлэгчид нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хурлаас гаргасан тогтоолд тэдний олонх буюу МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар тогтоолыг дэмжин, гарын үсэг зурсан бол улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нар гарын үсэг зурахаас татгалзсан байна.
МҮБХ-НООС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны арванхоёрдугаар сар, 2018 оны нэг, хоёрдугаар саруудад допингийн шинжилгээг авснаас үндэсний бөхийн 43 тамирчин шинжилгээнд хамрагдсаны дотор долоон бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдсон юм. Иймд, МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхөд хариуцлага тооцож, 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс 2020 оны хоёрдугаар сарын 1 хүртэл хоёр жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Дээрх бөхчүүд 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ. (2019.06.22)
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Bvr moson tsoliin huraaj hoich vyd hatuu sanuulga blgood bvr moson barilduulhgvi bh heregteee
Uwsiin sheesnvvs ih hor ytgaj baina da!Tvrvvnii boosnvvdiig tergvvndee gargaj bolohgvi shv!
Бөхийн төлөө зүтгэж цэвэр ариун байлгахын төлөө яваа залуусаа ийм байдалд хүртэл дарамтанд байлгаж бгаа Баянмөнх Чинбат бас нэг сахалтай хүн( хэн билээ) тэргүүтэй нөхдүүд л Монгол бөхөөс хол баймаар бна.
Магалжав зайлаач.6 давсан заан чамаар дутахгуй
Сэргээшийн асуудлыг авч хэлэлцэх субъект нь бөхийн холбоо биш л дээ, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой байгууллага байх ёстой. Нямдоржийн үед хор хутгаж үзэмжээрээ заримыг нь 1 жилээр заримыг нь 2 жилээр эрхийг нь хасаж будилуулж байсан, баяр наадмын комисс нь ядаж шийдвэр гаргах хэрэгтэй. Олон улсын жишгээр шөвгөрсөн бөхчүүд сорил өгөөд л явах хэрэгтэй
маш буруу жишиг тогтоно. тиймээс гаргасан шийдвэрээ яаралтай цуцлах хэрэгтэй
Бөхийн холбоо допингийн асуудлаар ямар нэг шийдвэр гаргах бүү хэл энэ асуудлыг авч хэлэлцэх эрхгүй. Допингийн комиссийн хэрэг.
Дүү минь энэ заваан газрыг нэг орхи. Нэрийг чинь шороотой холино. Ердөө л олон таван үггүй зайгаа барьчих. Тэр Ү. Хүрэлбаатар нар чинь орооцолдсон хэвээрээ л байна.
Юү вэ? Дархан аварга Батэрдэнийг бөхийн холбоог төлөөлөх эрхгүй гээд байсан чинь юү билээ?
DOPING KHEREGLESEN TAMIRCHDYN ERKHIIG MONGOLYN SHUUKH SERGEEDEGGUY YUM , TEGWEL CHULUUTIIN OKHINOO SERGEECHIKHEECH , OLON ULSYN SPORTYN SHUUKH CAS GEDEG BAYGUULLAGA KHELELTSEJ SHIIDDEG YUM , MONGOL BU*KHUD TER SAKHALTAY UWGUN , KHUGSHIN AWARGA NAR ODOO BOLIO ,
Ц.Магалжав Та үүргээ боломжийн гүйцэтгэж байгаа ,бөхчүүд бөх сонирхогчид чамд итгэл хүлээлгэн Дэд тэргүүнээр сонгосон татгалзах хэрэггүй дээ
ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ТАМИРЧИН ШҮҮХЭЭР ЯВААД БАЙДАГ ПРАКТИК МОНГОЛД Л БАЙНА !!! ДАВХАР ТЕСТТЭЙ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС СЭРГЭЭШИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЭСРЭГ ЗАРГАЛДААД ХОР НАЙРУУЛЖ ОЛОН ТҮМНИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭН ДОРОМЖИЛДОГОО ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ !!! Б.БАТЭРДЭНЭ НАР ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ГАРЧ ИРЭХЭЭРЭЭ СЭРГЭЭШИЙН ЭСРЭГ ГЭЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЧИХЭЭД НҮДНЭЭС ДАЛД ОРОХООРОО СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БАРИЛДАХ ЭРХ НЬ СЭРГЭЭХ ХУГАЦАА НЬ ЯАГААЧГҮЙ ХУЛХИ ХҮЧТЭЙ БӨХЧҮҮДИЙН ТАЛД САНАЛАА ӨГЧ БАЙДАГ АРИУН ЯВДАЛ УУ !!!