НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг өдөр өнөөдөр /2019.06.26/ тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ хамтран Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж болон хууль, хяналтын байгууллагын удирдлагууд, эрүүдэн шүүлтэд өртсөн хохирогч, хохирогчдын ар гэрийнхэн оролцож байна.
Мөн “Эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хангахад тулгамдаж буй асуудал: Үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний эрхийн олон улсын эрх зүйн шаардлага”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протоколын хэрэгжилт, Монгол Улсад үндэсний тогтолцоо бүрдүүлэх асуудал”, “Эрүүдэн шүүхийг хориглох олон улсын гэрээ, зөвлөмжүүдийн хэрэгжилт Монгол Улсад”, “эрүүдэн шүүлт тулгах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, сургамж, шийдэл” зэрэг сэдвээр илтгэл тавих юм.
Сэтгэгдэл ( 0 )