"Одоо л би хүүгийнхээ төлөө дугарах эрхтэй болж байна"

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Одоогоос яг нэг жилийн өмнө найзуудтайгаа гадаа тоглож байсан хүү эмийн сангийн төмөр хаалганд хүрснээр тогонд цохиулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах “Дэлгэр” төвийн доод давхрын “Эко Шинэс” эмийн сангийн гадна энэ эмгэнэлтэй хэрэг гарсан бөгөөд хүү гүйж явахдаа хөл алдан төмөр хаалганаас барьсны улмаас хүчдэлд цохиулсан юм. Тухайн үед түргэн тусламжийн машин хугацаа алдалгүй ирсэн боловч хүү хэдийнэ хорвоог орхисон байв. 2018 оны зургаадугаар сарын 25-нд болсон энэ хэргийн эзэн холбогдогч нь одоог хүртэл хариуцлага хүлээгээгүй байна.

Энэ талаар талийгаач хүүгийн аав Б.Бямбадорж "Өглөөний сонин"-д дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Тэрбээр эхнэр Ж.Мөнхсайханы хамт ирсэн юм. 


-Хүү тань амиа алдсанаас хойш яг жилийн хугацаа өнгөрлөө. Хэрэг хэрхэн шийдэгдсэн бол. Хэн хариуцлага хүлээв?

-Бид жилийн өмнөх энэ өдөр хэнз хүүгээ алдаж, том гарз амссан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд шийдэгдээгүй л явж байна. Өнгөрсөн нэг жилд манай гэр бүл маш их сэтгэл санааны хохирол, санхүүгийн хямрал, бие бялдрын хохирол амссан. Хэргийн эзэн холбогдогч нь зугтаад алга болсон бол хэргийг хаагаад чимээгүй өнгөрөх байсан байх. Гэтэл тийм зүйл байхгүй. Бүх зүйл нь ил, буруутай эзэн нь тодорхой хэрэг. Жилийн хугацаанд энэ хэрэг шийдэгдээгүй байгаа нь төр засаг, шүүх цагдаа, хүн чанар байхгүй болсон нь харагдаж байна.

-Яагаад ингэж удаж байна гэж та бүгд бодож байгаа вэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд анхны Шүүх хурлын тов гарсан. Энэ шүүх хуралд очиход тус эмийн сангийн эрхлэгч гэх Г.Ганпүрэв гэж хүн ирсэн. Тэр хүн "Би буруугүй, намайг цагаатгаж өгөөч" гэсэн хүсэлт тухайн үедээ гаргасан. “Анхан шатны мөрдөн байцаалт аваагүй. Прокурорын шатанд хэрэгт холбогдогчоор татсан. Энэ нь буруу” гэж тэр хүн хүсэлт тавьсан учраас тухайн үед зарлагдсан шүүх хурал хойшлогдсон. Хэргийн анхан шатны шүүх хурал хойшлогдсоноос хойш өнөөдрийг хүртэл чимээгүй явсаар энэ сарын 16-нд прокуророос бидэнтэй холбоо барьсан. Ганпүрэв гэж хүний хүсэлтээр хэлэлцүүлэг хурал хийе гэсний дагуу шүүх хурлын өмнөх хэлэлцүүлэг зарласан. Зарласан өдөр нь хэлэлцүүлэг хуралд оролцох гээд очтол Ганпүрэвийн өмгөөлөгч ирээгүй, хоёрт хурлын танхим байхгүй, гуравт ажлын цаг дууссан учир хойшлуулъя гэсэн санал гаргаж, хойшлуулсан. Ингээд зургаадугаар сарын 21-ний өдөр хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэг хуралд оролцтол Г.Ганпүрэв гэх залуу хэргийг дахин задалъя гэсэн хүсэлт гаргасан. Харин шүүх, прокуророос энэ хэргийн мөрдөн байцаалт дууссан гээд шүүх хурлын товыг зарласан. Ингээд зургаадугаар сарын 28-ны 09.00 цагт шүүх хурал болохоор болсон.

-Г.Ганпүрэв гэдэг нь “Эко Шинэс” эмийн сангийн захирал уу?

-Тийм ээ. Тухайн эмийн сангийн эрхлэгч гэсэн. Тэр хүний хувьд түрээсэлж буй байрныхаа эзэнтэй хамтран хохирол барагдуулах саналтай байгаа юм шиг санагдсан. Түрээслэгч байрны эзэнтэй гэрээ контрактын асуудал байгаа гэж сонссон. Тэр талаар бид сайн мэдэхгүй. Өөрийнх нь ярьснаар “Анхан шатны мөрдөн байцаалтад дуудаагүй учир энэ хэргийг хүлээхгүй. Энэ хэрэг надад ямар ч хамаа байхгүй. Байр түрээсэлсэн эзний буруу” гэсэн үндэслэл гаргаж ирээд байгаа юм билээ. Г.Ганпүрэв гэж хүн хуулийн дагуу шүүх хурлаас өмнө хурлын хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан. Энэ нь гомдол гаргасан хүний хэргийг удаашруулах арга гэж ойлгогдож байгаа. Ингэж явсаар хугацаа өнгөрөх тусам нотлох баримтууд элэгдэж бүдгэрсээр байна. Мөн дээрх үндэслэлээр хэргийг дахин шалгах хэрэгтэй юм байна гэж хэргийг нэг удаа буцаасан. Буяны ажлын нэхэмжлэл жил гаруй болсон учраас элэгдээд мэдэгдэхгүй болчихсон байгаа. Тэр залуу буяны ажлын мөнгөнөөс хассан.

Бид хоёр хүүдээ амттан авч ид гэж мөнгө өгөхөөр түүнийгээ үрэхгүй хадгалдаг байсан юм билээ. Хүүгээ өнгөрсний дараа тэр сейфийг онгойлгож үзтэл дөрвөн жил цуглуулсан мөнгө нь 860 гаруй мянган төгрөг болсон байсан...

-Хүүгээ алдсан та бүхний хувьд нэг жил гэдэг маш урт хугацаа шүү дээ?

-Үнэндээ хэцүү байна. Би архи уудаггүй хүн. Хүүгээ өнгөрснөөс хойш байнга нойргүй байх болсон. Унтахаас өмнө шөнийн 00.00 цагаас 04.00 цаг хүртэл гадуур гарч, алхаж, орж гарсаар шөнийг бардаг. Би нэг компанид ажилладаг байсан. Хүүгээ өнгөрснөөс хойш ажлаа ч хийж чадахаа больсон. Хагас жил ажил хийж чадаагүй. Олны дунд орчих юм бол сэтгэл санаа гайгүй болчих болов уу гэж бодоод компанийнхаа ажилчдыг дагаад Дорноговь аймгийн Халх гол суманд очиж, гурван сар гаруй ажилласан. Тэгсэн хэдий ч хэцүү хэвээрээ байсан. Би ганцаараа тийм хэцүү байсангүй. Миний хүүгийн ээж, ах, эгч нарт бүгдэд нь хэцүү байна. Миний хүү байх тэр үед гэр минь дуу хөөртэй, баяр баясгалан дүүрэн, жинхэнэ аз жаргал цалгидаг байсан юм. Би үнэндээ жил гаруйн хугацаанд хүүхдийнхээ төлөө дуугарч чадаагүй. Намайг халх голоос ирэхэд шүүх хурал нь дөнгөж болсон. Тэр үед шүүх хурал дээр би үг хэлэх эрхгүй зогсож байсан. Би эцэг хүний хувьд хүүгийнхээ төлөө ядаж ганц ч үг хэлж болохгүй юу гэж их гуйсан даа /Уйлав/. Их гуйсан боловч нэг ч үг хэлж чадаагүй. Харин анхан шатны  шүүх хойшлогдсоны дараа би хохирогчоор орох хүсэлт өгсний эцэст одоо л би хүүгийнхээ төлөө дугарах эрхтэй болж байна.

-Та тухайн үед хөдөө ажиллаж байсан юм уу?

-Тийм ээ. Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл бидэнд маш хэцүү байна. Гэрээс гараад нэг алхахад л үе тэнгийн нөхөд, хүүхдүүд нь тааралдана. Тэр үед гүйж очоод тэвэрмээр, үнсмээр, үнэрлэмээр байдаг. Гадаа хүүхэд уйлахад, миний хүү байхгүй шүү дээ гэж бодсон атлаа өөрийн эрхгүй гүйгээд гардаг. Энэ зовлонг би ганцаараа туулаагүй ээ. Миний гэр бүл тэр чигтээ шаналал дунд байна. Дүү нь нэгдүгээр ангийн охин. Одоо гадаа тоглохоо больсон. Гарахаар хүүхдүүд ахыг нь асуудаг гэсэн. Тэгээд бараг гадаа гарч тоглохоо больсон.

Миний хүү гайхалтай цовоо хүү байсан

Дандаа гэнэн мөрөөддөг хүүхэд байсан сан. Боксчин болно, нисгэгч болно гэдэг байсан. Би хүүдээ таван насных нь төрсөн өдрөөр жижигхэн сейф авч өгч байсан юм. Миний хүү түрүүвчиндээ түнтийтэл мөнгө хураагаад л байдаг байсан. Таван настайгаасаа тэр сейфэнд мөнгөө хурааж эхэлсэн юм. Бид хоёр хүүдээ амттан авч ид гэж мөнгө өгөхөөр түүнийгээ үрэхгүй хадгалдаг байсан юм билээ. Хүүгээ өнгөрсний дараа сейфийг нь онгойлгож үзтэл дөрвөн жил цуглуулсан мөнгө нь 860 гаруй мянган төгрөг болсон байсан /Уйлав/. Тэр их мөнгийг цуглуулна гэж бодоогүй ээ. Тэр чинь ердөө жаахан амьтан шүү дээ. Гэр бүлдээ энэ талаар хэлсэн. Тэр мөнгөнд бид гар хүрээгүй ээ. Харин хүн бүр тэнд мөнгө нэмж хийдэг болсон. Одоо миний хүүгийн мөнгө таван сая гаруй төгрөг болж байгаа. Би өдрийн хоолныхоо мөнгөнөөс хасаад хүртэл тийшээ нэмдэг болсон. Хүүгийнхээ төлөө хийж байгаа зүйл шиг санагддаг болчихдог юм билээ. 

-Мөрдөн байцаагч олон удаа солигдсон гэж ярилаа. Одоо ч солигдсон хэвээрээ юу?

-Хэрэг анх Батсайхан гэж байцаагч дээр байсан. Сарын дараа Гарьд гэж байцаагч дээр очсон. Прокурорын шатанд явж байхад нь Мөнхгэрэл гэж эмэгтэй хариуцаж байсан. Өнгөрсөн нэгдүгээр сард анхан шатны шүүх хурал хойшлоод, ахин анхан шатнаасаа эхэлсэн. Хэрэг прокурорт дахин буцахад мөн л байцаагч нь солигдсон. Тэрний дараа шүүгч нь мөн солигдсон. Ингээд л ахиад хэргийг шинээр шалгах болдог. Энэ мэт цаг хугацаа шаардсан зүйлс их саад болж байна. Энэ хугацаанд солигдсон байцаагчдаас ганц нэг нь тушаал дэвшсэн, зарим нэг нь хөдөө томилолт авсан, амралтаа авсан гэх шалтгаанаар хэргийг шилжүүлж ирсэн. Батсайхан байцаагч солигдсоноос долоо хоногийн дараа “Эко Шинэс” аптек нүүсэн байсан. Мөрдөн байцаалт дуусаагүй байтал энэ аптек ингээд нүүж болох байсан уу. Тухайн үед ажиллаж байсан эм зүйч охин тогонд цохиулсан байдаг юм билээ. Би хүртэл хүүгээ ухаан алдсаны дараа тэр хаалганд гар хүрэхэд тогонд цохиулсан шүү дээ. Тэр үеийн зургаадугаар сарын 22-нд бороо орсноос хойш том, жижиг гэлтгүй хүмүүс тогонд цохиулах тохиолдол гарч байсан юм билээ. Ингэж явсаар 25-ны өдөр миний хүүгийн аминд хүрсэн байгаа юм. Энэ хугацаанд Ганпүрэв гэж хүн хаалганд асуудал үүсээд байгааг мэдээгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. 

-Одоо та бүхэн ямар бодолтой байна вэ?

-Би үнэндээ тэр хүмүүст гэхээсээ илүү чин сэтгэлээсээ төр засагтаа гомдож явдаг. Тэр тусмаа Барилга хот, байгуулалтын яам байна. Тэр яаманд ажлын хариуцлага байхгүй байна. Дээд, доод, дунд аль ч шатандаа ажлын хариуцлага байхгүй байна. Энэ байгууллага дүүрэгтээ, дүүрэг нь хороондоо шаардлага тавьдаг байсан бол тэр хаалганд өчнөөн удаан тог байхад мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Энэ миний л бодол. Би тэр байгууллагад хүсэлт гаргасан. Танай байгууллагыг буруутай гэж бодож байна. Та нар хариуцлагагүйн улмаас нэг хүүгийн хүсэл мөрөөдөл үгүй боллоо гэсэн хүсэлт гаргасан боловч “Бид эзэн холбогдогчийг нь олж өгөхөд тусалъя” гэсэн хариу ирсэн. Алдсан хүн арван тамтай гэж. Хүүгээ алдсан хүн хүнийг буруу зөрүү боддог л байх. Аль болох хүнийг буруутгахгүй юм сан гэж бодож явсан.

-Өмгөөлөгчтэйгөө байнга холбоотой байгаа юу?

-Анх бид нэг өмгөөлөгчтэй байсан. Сүүлдээ бүр болохгүй болохоор нь унаж явсан машинаа зараад, дахин нэг өмгөөлөгч авсан. Монголын шүүх бидэнд тохиолдсон энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж, хариуцлага ярих байх гэж итгэж байгаа. Тиймдээ ч би жил гаруй хугацаанд чимээгүй суулаа. Би залуудаа ижийгээ алдаж байсан. Ахыгаа бас алдаж байсан. Тэгэхэд би жилийн турш ингэж шаналж байгаагүй. Хүлээн зөвшөөрч чадаж байсан. Хорвоогийн жам юм даа гэж бодсон. Гэтэл бяцхан үрээ алдсандаа итгэж чадахгүй байна, одоог хүртэл. Миний хүүхэд хань бид хоёрыг нас ахисан хойно төрсөн амины үр минь байсан. Хүн чимээгүй дотроо шаналж явсан ч гэсэн цаанаасаа бие нь болж өгдөггүй гэдгийг харлаа. Харин дотроо зовж, уйлж шаналж байхаар сэтгэлийн зовлонгоо ил гаргасан нь илүү дээр юм байна гэдгийг ойлгосон.

-Талийгаач хүүгийн тань хэрэг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байна?

-Миний хүүгээс хойш дөрвөн хүүхэд, нэг том хүн тогонд цохиулж нас барсан шүү дээ. Үнэхээр тэр байгууллага хариуцлагатай байсан бол ийм олон хүн тийм золгүй байдлаар өнгөрөхгүй байсан. Түүнийг хүн бүр мэдэж байгаа. Миний хүүг бурхан болсны дараагаар манай тэр хавийн ил задгай цахилгааны утсыг бүгдийг янзалсан. Ажлаа мэдээд хийх юм бол ажлын үүрэг хариуцлага, чанартай сайн хийдэг юм байна гэдгийг бид харсан. Тэр цагаас хойш миний хүүгийн амь эрсэдсэн энэ газар дахин хүний амь бүү үргэдээсэй гэж бодож явдаг болсон. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол улсын иргэн(146.90.108.188) 2019 оны 07 сарын 22

Энэ емгеелегч нар яахаараа сэтгэл гаргаад улсаас менге гаргуулж емгееллийн ажлаа. Хийдэггүй юм бэ. Цалин мөнгө багатай болон менгегй хүмүүсийг баруунд тусгай сангаас мөнгө гаргаад емгеелел хийдэг юм байна. Баян ядуугийн нийгэмд амьдарч байж яагаад ядуу болон орлого багатай хүмүүсээ хохироогоод дээрэлхэж доромжлоод байнаа. Монголчуудаа.

0  |  0
Монгол хүн биш(202.126.88.196) 2019 оны 07 сарын 01

Ийм улсад хүүхдээ амьдхуулмааргүй бна. Хүн ямар улсаа сонгож төрөх биш. Нэг хүний амь насыг ч дээдэлдэг улсал амьдармаар бна. Гэр бүлээр маань улсаасаа хөөж өгөөсэй

2  |  0
Шүүгч(202.126.88.196) 2019 оны 07 сарын 22

Эмийн сан буруугүй болж цагаадхж дэлгэрэх төв нт 1жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч энэ ял нь хүндэдэж бна гээд давж заалдахаах болжээ. МОНГОЛЫН ШҮҮХ ХУРАЛ ШҮҮГЧИЙН ҮЗЭМЖЭЭР ШИЙДЭГДДЭГ БОЛЖЭЭ.

2  |  0
zochi (202.126.88.196) 2019 оны 07 сарын 01

Хүүгийн амийг монголын шүүх 1жилийн хорих ялтай адилтгасан бна.

1  |  0
vvbbn(103.229.122.246) 2019 оны 06 сарын 29

um ma ni bad mi hum Haa haanaa hariutslaga alga daaaaaaa

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Eej (202.126.88.235) 2019 оны 06 сарын 29

Uneheer haramsaltai bdag yum ivii de uree aldah uurdiin zovlon gej yamar unen ug shuu

1  |  0
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Zochin(202.126.88.231) 2019 оны 06 сарын 29

Yasan ch hetsuu horvoo ve mongol orond min amid yavah batalgaa denduu alga daa. Baliar zavaan durakuud in buruugaas bolj bytshan ur horvoog orhiloo mongol orni min tor zasag huuli durem gej hoorhii boljee arai ch dee unendee l baynd uilchildeg horvoo yum daa naadah baliar zahiral n hahuul ogchih son yum bn daa hunii bytshan ur alchihaad ooroo ur huuhedtei l bj taaraa daa

1  |  0
Zochin(202.9.43.205) 2019 оны 07 сарын 01

Setgel semshirmeeer oriloood uilmaaaar ymar ih tewchij tarchilj zowj bgan bvr nvdend haragdaj bna , amidin hagatsal vzeed ydarch ywhadn shvvh tsagdaagin baigullaga vnen moroorn shiideed ogooosei

2  |  0
Siilen(192.82.64.124) 2019 оны 06 сарын 29

Ямар хайран юм бэ.... Хэлэх үг ч олдохгүй юм

1  |  0
Siilen(192.82.64.124) 2019 оны 06 сарын 27

Ямар хайран юм бэ.... Хэлэх үг ч олдохгүй юм

0  |  0
Siilen(192.82.64.124) 2019 оны 06 сарын 27

Ямар хайран юм бэ.... Хэлэх үг ч олдохгүй юм

0  |  0
zzzzzzzzzzz(103.229.121.105) 2019 оны 07 сарын 01

yasan ch hetsuu yum bdee unshihad l nulims ursaad bh yum.... ger buliinhend ni yasan hetsuu bgaa boloo. ene hotod ur huuhdee taiwan togluulj yvuulh arga uneheer bhku boljeee. hereg ni unen zuwuur shiidegdeeesei

2  |  0
Eej(150.129.143.184) 2019 оны 07 сарын 01

Yu we.Dahiad 5 hunii ami nasand hursen hereg uu, yamar aimshigtai yum be. Turiin buh shatand hariutslaga gj alga aimshigtai...

2  |  0
Setgel(120.18.63.164) 2019 оны 07 сарын 01

Setgel shimshrev huurhiiduu uhaalag hun bn unen shuudee ub irgeddee huuhded hamgiin eelgui hot bolchood bn herwee joohn l atugai ajilda hariutslagatai bdg bsan bol neg bytshan zurh tsohilj neg ger bul buten bh bailaa

2  |  0
Setgel(120.18.63.164) 2019 оны 06 сарын 30

Setgel shimshrev huurhiiduu uhaalag hun bn unen shuudee ub irgeddee huuhded hamgiin eelgui hot bolchood bn herwee joohn l atugai ajilda hariutslagatai bdg bsan bol neg bytshan zurh tsohilj neg ger bul buten bh bailaa

1  |  1
Battsetseg(202.126.89.174) 2019 оны 06 сарын 27

Uree aldsan etseg eh Ymar baih uu oilgomjtoi yaj horvoogiin honogiig unguruuj bga ni todorhoi huuli hayanltiinhan hurdan shiideesei ichdeggui ym bhda buyanii ajiliin munguus hasaad bhda yahav dee zaluu mine heregee hulee er ni bol tureeselsen tureesluulsen hoer haihramjgui baidlaas garsan osol

2  |  0
Eej(64.119.20.134) 2019 оны 07 сарын 01

Hariutslaga huleeh yostoi ezen ni todorhoi bna. Tagaadcene hereg shiidegdehgui bna ve. Busad gazriin ezed ayulgui bdliig hangaj ajillaasai. Mongoliin mini urs eruul saruul usuj torniosoi. Zurh shimshirch bna

4  |  0
zochin(66.181.161.27) 2019 оны 06 сарын 27

huwiara arga hemjee aw

2  |  0
Хэээх(126.247.14.134) 2019 оны 06 сарын 29

Ийм ойлгомжтой хэрэг шийдэгдэхгүй бж болох уу,энэ улс дуусчээ.

3  |  0
Шууд буудчих(122.201.31.45) 2019 оны 06 сарын 29

Шууд буудчих аа, шуух цагдаа гээд явбал доромжлуулаад онгорно.

1  |  0
emegtei(182.160.32.56) 2019 оны 07 сарын 01

Nus nulimstaigaa holildon baij unshlaa,yasan ch hetsuu umbdee,hairan huurhun huu,neree huu tani uuduu turultun bolool ene muuhai niigmees yavsan bhoo,ah mini zorigtoi baigaarai

3  |  0
А(202.126.89.232) 2019 оны 06 сарын 29

Ямар хэцүү юм бэ. Зөндөө уйллаа. Энэ шүүх гэж ялзарсан газрыг яаана даа

1  |  0
Zochin(103.229.120.192) 2019 оны 06 сарын 26

Tur zasag ene huniig anhaaraldaa avaachdee,aimaar uruvdultei bna,yaj uilahgui bh yum be,uneheer hairan huuhed,ene ger buld uneheer hetsuu bgaa sh dee,uneheer uruvduj bna

0  |  0
Zochin(64.119.17.99) 2019 оны 06 сарын 30

Huurhiiduu. Manai tsagdaagiinhan hetsuu shuu. Shalgaj bgaa ni todorhoigui. Neg medehed uur baitsaagruu shiljsen bdag. Tuuniigee medegdeh ch ugui.

2  |  0
Зочин(112.72.11.111) 2019 оны 06 сарын 29

Хэцүү юм аа. Хүний зовлон барагдахгүй юм даа. Энэ хорвоо дээр мѳчир нь хугараагүй мод, элэг нь эмтрээгүй хүн гэж үгүй. Хүүгээ хүн хүндээ чоно болсон ийм нийгэмд амьдрахаас татгалзаад явсан ѳѳдѳѳ тѳрѳлтѳн гэж бод. Хүү тань манайхаас хавьгүй сайхан ертѳнцѳд тѳрѳл олоод явж байна. Тэр ѳѳдѳѳ тѳрѳлтѳн бидний ертѳнцѳд амьдрахааргүй эрхэм дээд заяатай юм. Тийм учраас ийм нийгэмд зовж амьдрах шалтгаан үгүй. Түүнийг чѳлѳѳл. Сэтгэл зүрхнээсээ тавьж явуул. Тэр хариуцлагагүй хүн ч ѳѳрийн жамаараа явах ёстой. Түүнийг ч зѳнд нь орхи. Хүү тань илтэд ѳѳр тѳрѳлтѳн байжээ. Тэр одоо амгаланг олсон.

6  |  0
evii(64.119.23.171) 2019 оны 06 сарын 27

zugeer l zurh zusegdmeer hetsuu sanagdaj bna .uilan bj unshlaa

2  |  1
дд(203.91.115.43) 2019 оны 07 сарын 01

Уйлаад дуустал уншиж чадсангүй ээ. Ээжид нь ямар хэцүү бгаа бол доо хөөрхий. Холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээх ёстой шүү дээ. Монголын шүүх прокурор үнэндээ л яллагдагч талд ажилладаг юм бна лээ би өөрийн биеэр үзсэн, мэдэрсэн.

4  |  0
О(103.212.118.33) 2019 оны 07 сарын 01

Энэ хүү одоог хүртэл Хөндлөнгийн танихгүй надад хүртэл мартагддаггүй хөөрхий минь ийм жаахан насан дээрээ хариуцлагагүй нэгнээс болж энэ хорвоог дэндүү харамсалтай орхисон. Тэр эмийн сан юмаа янзалчихсан бол энэ хүү өнөөдөр инээж хөөрөөд гүйж явах байсан гэж бодохоор үнэхээр хэцүү юм . Хэн ч байсан бүгдээрээ хариуцлагатай байцгаая!

8  |  0
Sanjaa(94.110.242.206) 2019 оны 06 сарын 29

Huurhii do.ah mini tanid dahin emgenel ilerhiilei.

1  |  0
zz(112.72.11.109) 2019 оны 06 сарын 27

эвий дэ энэ зовлонг үзсэн хүн л ойлгоно маш хэцүү би ч гэсэн эмч нарын буруугаас болж хүүгээ алдсан одоо ч гэсэн 10 гаруй жилийн нүүр үзсэн ч гэсэн сэтгэлд горьдлого бдаг юм а

2  |  0
Haliunaa(122.201.22.185) 2019 оны 06 сарын 29

Novsh ym daa ene tur zasag

1  |  0
Зочин(203.91.115.37) 2019 оны 07 сарын 01

Хоёр гурван өдөр хэд хэдэн хүн тогонд цохиулчихаад байхад түргэн шуурхай янзалчихсан бол хайран сайхан хүний амь эрсдэхгүй л байж. Монгол хүний алгуурладаг зан гэж. Хүсэл мөрөөдөлтэй, дэврүүн ухаалаг сайхан хүү байжээ. Шүүх цагдаа хэргийг үнэн зөвөөр шийдээсэй.

5  |  0
Zochin(103.229.120.107) 2019 оны 06 сарын 27

Huurhii du. Ur huuhdee urdaa gargana gdg hamgiin tom zovlon shu de. Uneheer haramsaj bn. Shuuh n unen zuvuur shiidej ugusei. Emiin sangiin humuus hun chanartai bgacheee arilsan dotortoi hulgaichuud ve

3  |  1
Hi(202.126.89.71) 2019 оны 06 сарын 26

Uuriin erhgui nulimas ursaj bn.heleh ug ch alga da

0  |  0
sh(64.119.23.186) 2019 оны 06 сарын 29

shvvh gj iiml bgaamdaa,,bair ugvul hurdan hudulnuduu

1  |  0
гайнууд(66.181.191.45) 2019 оны 06 сарын 29

газар ашиглалт, барилга, цахилгаан сүлжээ, хот төлөвлөлтийн буруу юм байна.Шунал нь дэндсэн улаан нүдтэй юмнууд УБ хотын нүх сүв болгонд байшин барьж чихэлдэх болсоны гай шүү дээ.

3  |  0
Man(124.158.90.46) 2019 оны 07 сарын 01

Ах минь өнгөрснийг ардаа үлдээж урагшаа явах хэрэгтэй. Хүчтэй байгаарай. Хэргийн хувьд түрээслэгч, түрээслүүлэгч аль аль нь буруутай байна.

4  |  0
кочин(66.181.161.58) 2019 оны 06 сарын 29

Дэлгэр тѳвийн эзэдтэй хариуцлага тооцох хэрэгтэй.Бүрэн бус байр бусдад түрээслүүлж ашиг хайсан бна.

6  |  0
сд(203.169.48.34) 2019 оны 06 сарын 29

Манай улсын байгаа байдал, нүүр царай шүүх цагдаагийн чирэгдэл нэг иймэрхүү л юмаа даа. балиар юмнуудад хариуцлага тооцож энэ гэрбүлийн зовлонг бага ч гэсэн нимгэлэх хэрэгтэй ш тээ.

3  |  0
Хх(103.57.94.168) 2019 оны 06 сарын 28

Эвий дээ энэ эцэг эхийн зовлонг үр ээ алдаж үзсэн хүн л ойлгоно.Элэг эмтрэм гэдэг чинь тэр л юм байна лээ.

3  |  0
Top