ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Б.Хурц ялж, Л.Болд ялагджээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн тавдугаар сарын 28-нд болжээ.

Уг хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэхэмжлэлдээ Л.Болд гишүүнийг нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж онцолжээ.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлыг хэлэлцэж, түүнээс Л.Болд гишүүнийг уучлалт гуйлгах шийдвэр гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн “Хариуцагчийн дээрх мэдээлэл бодитой, үнэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, тухайн мэдээлэл нь Б.Хурцын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна... Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 79 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбалын гомдлыг хангасугай” гэж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.250.126.130) 2019 оны 06 сарын 28

Хулгайч Женког ерөнхийлөгч байгаа цагт Элбэгдорж, Эрдэнэбилэг, Хурц, алуурчин Махвал нарыг та нар яаж ч чадахгүй шүү. Үнэнээ хэлж байна.

0  |  0
Зочин(202.9.43.104) 2019 оны 06 сарын 26

Хурлыг ийм авгай хүүхэнтэй хэрүүлээр буруутгаж чадахгүй лдээ.Харин Д.Энхбатыг хулгайлж ирж эрүү шүүлт тулгаж тамлаж үхэлд хүргэснээр нь шүүхэд өгсөн бол нотлох баримт зөндөө олдоно.Бүр Германаас ч нотолчих блгүй.

0  |  0
Иргэн(64.119.20.157) 2019 оны 06 сарын 27

Жeнко eрөнхий прокурорыг өөрчилж өөрийн хүн тавьсаны хэрэг гарч байна даа. Тэр болтол тэсэж бай гээд Солонгост элчинд явуулчихсан байсан. . ОДОО ЦААШИД Ч ДАНДАА ЭРҮҮГИЙНХЭН ЯЛЖ БАЙХ БОЛНО. Соёлын хувьсгалын үeэр боловсролтой болгоноо устгасан шиг . Ялангуяа Гeрманд төгсөгчидийг ....

1  |  0
зочин(203.91.116.118) 2019 оны 06 сарын 26

Хонгилын шүүгчид ,,,,Хурцад ямар нэр хүнд байдаг юм,,,аан хулгайч, бас Энхбатын алуурчин ш дээ

0  |  0
su ah(202.179.25.165) 2019 оны 06 сарын 26

Mongold shuuh baihgui baihad shuuhiin shiidver geed neg tiim uneniig bulshilsan sonin yum garaad baidagt gaihdag

1  |  0
Зочин (43.242.243.129) 2019 оны 06 сарын 26

Угаасаа л ойлгомжтой шуу дээ

1  |  0
Зочин(66.181.180.42) 2019 оны 06 сарын 26

Одоо байгаа шүүгчдийг хуугаар нь сольж байж л бүрэн эрүүлждэггүй юм аа гэхэд мафийн сүлжээг устгах зам тавигдана даа.

1  |  0
hjkh(43.242.242.185) 2019 оны 06 сарын 27

тэнэг шүүх

1  |  1
Зочин(139.5.217.104) 2019 оны 06 сарын 26

Энэ нэг муухай зэвүүн царайтай юмыг харахаар хамга өдрийн настр алга болчих юм. Тагнуулыхан гэхээрээ ийм царайтай байх ёстой юм болов уу

2  |  0
ИРГЭН(64.119.16.48) 2019 оны 06 сарын 26

ЭЭ ЧААВААС. МОНГОЛД ЗӨВХӨН ШҮҮХХИЙГ Л ОРВОНГООР НЬ ӨӨРЧИЛЖ БАЙЖ БҮХ ШИНЭЧЛЭЛ ДӨНГӨЖ ЭХЛЭХ ЮМ БАЙНА. ЕРӨӨСӨӨ Л МАНАН-МАФИТАЙ ТЭМЦЭЖ ТЭНД ЯЛАЛТ ХИЙЖ БАЙЖ ДАРАА НЬ Л ҮНДСЭН ХУУЛЬ ЭНЭ ТЭРЭЭ ЯРИХААС ӨӨР ГАРЦ АЛГА. ГЭМТЭЙ НЬ ЭРХ ДУРААРАА. ГЭМГҮЙ ДАЛД, ШОРОНД..?

2  |  1
Top