Драмын театр төслийн баг сонгон шалгаруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Улсын Драмын эрдмийн театр нь эх орон, үндэсний өв соёл, зан заншил, түүхэн уламжлалаа дээдлэх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх зорилгоор монгол агуулга бүхий үндэсний шилдэг бүтээлээр мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, уран бүтээлчдийн авьяас, чадварыг хөхиүлэн дэмжих, шинэ залуу жүжгийн зохиолчдыг төрүүлэн гаргах, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох зорилгоор зарласан “Жүжгийн зохиолын уралдаанд” шалгарсан гурван жүжгийн зохиолоос сонголт хийсний үндсэн дээр театрын уран сайхан, урын сангийн бодлогод нийцсэн, театрын хөгжлийн түүхэн уламжлалыг хадгалсан, орчин үеийн үзэгчдийн оюуны эрэлт хэрэгцээг хангасан уран бүтээлийг УДЭТ-ийн тайзнаа мэргэжлийн өндөр төвшинд найруулан тавих явдал юм.

Төслийг хэрэгжүүлсний үр дүнд гарсан жүжиг нь уран бүтээлчдийн бүтээлч санаачилга идэвхийг өрнүүлэх, авьяас ур чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэнэ. Энэхүү төсөлд оролцох хүсэлтэй төслийн баг саналаа ирүүлнэ үү. саналаа ирүүлж буй багийн ахлагч, төслийн бичиг баримт, удирдамж болон нэмэлт мэдээллийг 2019 оны долоодугаар сарын 1-ний дотор доорх хаягаар авна. Шалгаруулалт наймдугаар сарын 25-нд. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Уран сайхны удирдагч, найруулагч Н.Ганхуяг- 99195318

МТА менежер Ш.Чандмань- 99123088 утсаар холбогдон авна уу. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top