ДАРХАН-УУЛ: ​Санхүүгийн зохицуулах хорооноос сургалт явуулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Санхүүгийн зохицуулах хорооноос жил бүр аймгуудын санхүүгийн байгууллага, аж ахуйн ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж таниулах, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль, түүний зохицуулалт, хэрэгжилтийг хангах бүтэц, нэгжийн талаар тайлбарлах, чадавх бий болгох сургалтыг явуулдаг. Энэ жил тус хорооны ажлын хэсэг аймгуудыг таван бүсэд хуваан энэ сарын 24-нөөс эхлэн сургалтаа эхлүүлжээ. Өнөөдөр /2019.06.28/ Дархан-Уул аймагт тус ажлын хэсэг ажиллаж байна. Сургалтаар хорооны үйл ажиллагаа, салбарын өнөөгийн байдал, хууль, журмын хэрэгжилтийн талаар санал авах, орон нутгийн удирдлага, төрийн байгууллагуудын төлөөлөл, иргэд олон нийтэд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журам олон улсын стандарт, одоогийн нөхцөл байдал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл, урьдчилан сэргийлэх, таньж мэдэх арга замуудын талаар ойлголт, мэдээлэл өгч байна. 

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, үнэт цаасны компаниуд, даатгалын компаниуд, даатгалын зуучлагчийн болон хохирол үнэлэгч, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд, нутгийн удирдлагын байгууллагуудын төлөөлөл, төрийн албан хаагчид болон орон нутгийн төлөөлөгчид, иргэд олон нийт хамрагдаж байна. Сургалт маргааш дахин үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top