#Pray4Dulguun | О.Дөлгөөний биеийн байдал сайжирч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 30

Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэн, аялж байхдаа хүндээр өвдөж, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2019.06.30/  О.Дөлгөөний хандивын аяны албан ёсны фэйж хуудсанд /  Mongolia for Dulguun / түүний биеийн байдал сайжирч байгаа талаар мэдэгдэл байршуулжээ. 

Уг мэдэгдэлд “Өглөөний мэнд та бүхэндээ сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Дөлгөөн маань нүдээ нээж гараа хөдөлгө, хөлөө хөдөлгөөрэй гэж хэлэхэд гар хөлөө хөдөлгөж байна. Мөн химийн хоёр дах эмчилгээгээ хийлгэсэн байна. Гар хөлөө хөдөлгөх гэж өөрөөс нь маш их хүч гарч байгаа учир аав ээжийг өдөрт хоёр удаа л оруулах болсон байна. Ямартай ч О.Дөлгөөн маань сайжирч байна. Үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.

О.Дөлгөөнд  зориулсан хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд нэгдэн долоодугаар 3,4-ний өдрүүдэд Спортын төв ордонд шилдэг багуудын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тасалбараас олсон орлогыг О.Дөлгөөний эмчилгээнд зориулах юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.18.34) 2019 оны 06 сарын 30

#Pray4Dulguun. Сайхан мэдээ байна.

0  |  0
ondor nastan(182.160.34.216) 2019 оны 06 сарын 30

Burhan mini bayrlalaa.

0  |  0
Top