Дархан суманд тус бүр зуун хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэгийн барилгыг “Дархан Трейд” компанийн барилгачид хугацаанаас нь өмнө барьж дуусган, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Дархан сумын зургаадугаар багт Улсын төсвийн 800 сая төгрөгөөр III цэцэрлэгийг өргөтгөн 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийг барьж байгаа юм.
Мөн долоодугаар багт ч 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ. “Улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэг шинээр барьснаар цэцэрлэгт явж чадаагүй байсан тав хүртэлх насны 200 хүүхэд цэцэрлэгт орохоор хүлээж байна” гэж Дархан сумын VI цэцэрлэгийн эрхлэгч Д.Наранчимэг онцоллоо. Дархан сумын хэмжээнд энэ онд нийт долоон цэцэрлэг шинээр ашиглалтад орсноор нийт хүүхдийн 99 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм.
О.Хишигсүрэн
Сэтгэгдэл ( 0 )