Дархан-Уул аймгийн Дархан сумын багууд бие даасан Багийн хөгжлийн төв барьж ашиглалтад оруулсаар байна. Саяхан 11, 12 дугаар багийн иргэд тохилог шинэ төвтэй болсон бол 9, 10 дугаар багийн хөгжлийн төвийн барилгын ажлын гүйцэтгэл хийгдэж байгаа юм.
Дээрх багуудад баригдаж буй Багийн хөгжлийн төвийн барилгын ажилтай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр газар дээр нь ирж танилцлаа. Нийт 300 гаруй метр талбайтай Багийн хөгжлийн төвийн дотор өрөө тасалгааны ашиглалтыг сайжруулж, иргэдийг хүлээн авах хурал, сургалтын танхимын багтаамжийг нэмэгдүүлэх, гадна талбайн усны хаялгыг гаргах шаардлагатайг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлсэн байна. “Гишүүний саналыг аймгийн удирдлагуудад танилцуулж өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлыг үргэлжлүүлнэ" гэж Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газрын дарга Н.Батсайхан болон гүйцэтгэгч компанийнхан онцоллоо.
О.Хишигсүрэн
Сэтгэгдэл ( 0 )