ДАРХАН-УУЛ: Ширээ нуруунаас Хараа голын гүүр хүртэл зам тавьж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Дархан-Уул  аймгийн Дархан сумын Ширээ нуруунаас Хараа голын гүүр хүртэлх 1,7 км шороон замыг хатуу хучилттай болгохоор “Дархан Азза” ТӨХК ажиллаж байна. Тус ажлын явцтай аймгийн Засаг дарга С.Насанбат өчигдөр /2019.07.01/ танилцлаа.

Замын ажил зургаадугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сард бүрэн ашиглалтад орох ажээ. Замын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top