ОРХОН: Хотын төв рүү мал оруулсан малчдыг торгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр /2019.07.01/ хуралдлаа. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмаар хуушуур зарах зөвшөөрлийг олгохдоо ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс иргэдийн материалыг цахимаар авч дууссан бөгөөд комисс гарч шаардлага хангасан, бичиг баримтын бүрдэл гүйцэд байгаа иргэдийн материалыг судлан үзээд сугалаагаар зохион байгуулах юм байна. Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд хуушуур худалдаалах зөвшөөрөл олгогдох аж. 

Урин дулааны улиралд малчид хотын ногоон бүсэд шахаж буудаг бөгөөд мал нь хотын төвд орж ногоон байгууламжийг сүйтгэх, авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулах, хотын гудамж талбайг бохирдуулах зэрэг сөрөг үзэгдэл их гарч байгаа тул ногоон байгууламжид орсон малыг Баян-Өндөр сумын зүгээс хашиж байгаа бөгөөд цаашид малаа хариулгагүй явуулсан эздэд нь хариуцлага тооцох аж. Энэ хавраас хойш нийт 400 гаруй мал хотын ногоон байгууламжид нэвтэрснийг эздэд нь хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu