Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нарын өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдрийн баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудтай хамтарсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уг зөвөлгөөнөөс нийтийн тээврийн хэрэгслийг өнгөрсөн сарын 01-ний өдрийн дотор бүрэн камержуулах талаар шийдвэрийг гаргуулсаны дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Улаанбаатар Смарт карт ХХК-нь нийт 123.646.900 төгрөгийн санхүүжилтаар 18 нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудийн 1226 автобусыг 100 хувь камержуулан тус компаниудад хүлээлгэн өглөө.
Сэтгэгдэл ( 0 )