Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорнийн дэргэдэх их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ. Түүнд зориулсан хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд нэгдэн хандивын тоглолтод оролцоход бэлэн болжээ. Маргааш 18.00 цагт эхлэх тоглолтод “Хасын хүлгүүд”, “Тэнүүн Өлзий”, “Танан гарьд”, “Алтан дорнодын дайчид” багууд оролцох юм. Тоглолт энэ сарын 3, 4-нд "Спортын Төв Ордон"-д болно. Тасалбараас олсон бүх орлогыг О.Дөлгөөний эмчилгээнд зориулна гэдгээ тоглолтыг зохион байгуулагчид хэлж байна.
Тасалбарын үнэ: 20 мянга, V.I.P- 50 мянга
Сэтгэгдэл ( 1 )
Whisky shil shileer ni uugaad arhinii gun hordlogod orj durandaa uuruu biyee muutgasan bololtsoonii ailiin duraaraa durigisan arhichin bandid terbumaar ni handiv uguhuur uneheer uvchtei bga huuhduuddee uguh ni zuv. Huuhduud bol bidnii gerelt ireedui. Arhichidiig etseg eh ni uursduu emchlene biz.