Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа түүний тамгыг хэн атгах вэ гэдэг дээр олон хүн таамаг дэвшүүлж байсан. Гэсэн ч олон хүний санаанд оромгүй томилгоо хийсэн нь Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг томилж байлаа. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд үе үеийн Тамгын газрын дарга нараас илүү ажиллаж чадсанаараа уг албан тушаалынхаа зэрэг дэвийг өргөж өгсөн байдаг.
Тэгвэл өнгөрөгч тавдугаар сараас хойш Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөх талаар Төрийн тэргүүнтэй ярилцаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Харин З.Энхболдын оронд томилогдох хүмүүс дотор түүн шиг асуудлыг шийддэг, гарц шийдэл олдог хүн байхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. З.Энхболд 2020 оны сонгуульдаа нэр дэвшихийн тулд хуулиараа нэгдүгээр сарын нэгнээс өмнө Ерөнхийлөгчөөс өрх тусгаарлах шаардлагатай байв. Тэгвэл түүний албыг авахаар хэд хэдэн хүн яригдаж байгаа ч Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн хорооны гишүүн Ө.Шижирт тамгаа шилжүүлэхээр болсныг эх сурвалж баталлаа.
Эх сурвалжуудын хэлж буйгаар энэ зундаа багтаж З.Энхболд ажлаа өгөх юм байна. Тэрбээр ийнхүү ажлаа өгснөөр Ардчилсан намынхаа бодлогын үйл ажиллагаанд оролцож, намынхаа эв нэгдлийг хангах үүрэг хүлээгээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 10 )
Хөлбөмбөгийн холбооны олон улсаас орж ирдэг асар их доллар юунд явж байна вэ? Яагаад үе үеийн ерөнхийлөгч нар тэнд хүнээ шургуулаад байна?
Зика вирус 2016 оны сонгуульд ардчилсан намыг ялагдуулсан хун дахин 2020 оны сонгуульд дахин унагаах ажлыг хийхээр намын доттор орж ирж байна ямар харамсалтай сонголт гэж ийм байна аа ккккеккк
үнэхээр энэ хүнд боловсон хүчний нөөц байхгүй бололтой. улс оныхоо төлөө гэж бодоод өчнөөн сайхан чадалтай залуус танил тал мөнгө хөрөнгө, татаасгүй аргаа барж байхад тэднээс шилж сонгоод аваач эрхэм ерөнхийлөгчөө.........
Зи хов хорыг хутгаж хутгаж ажлаа өгөө л биз,
Зи женко н тамгын даргаар сонгуульд ороод өөдлөхгүй гэдгээ мэджээ. Одоо жүдо, хөлбөмбөг 2-ын боссууд нийлээд юу хийхийг харья даа
З.Энхболд зайл Монгол төрөөс тэр Шижир гээд бас нэг шизотой эргүү гөлөг
за больдоо...Хөл бөмбөгийн холбооны олон улсаас орож ирэж буй мөнгийг Габитай хамтран хэмлэж буй энэ тэнэг байцаан арайчдээ
Шижир Ганбаатар /габи/ Элбэгдорж.Баттулга юу хийж байна вэ